Турк улсад агаарын дүүжин тээвэрт осол гарсны улмаас нэг хүний амь үрэгдэж, долоон хүн бэртжээ

Aдмин / Гадаад мэдээ

Баасан гарагт Туркийн аялал жуулчлалын хот Анталягийн ойролцоо агаарын дүүжин тээврийн систем гэмтсэний улмаас нэг хүн амиа алдаж, долоон хүн бэртэж гэмтсэн байна.

Нийтдээ 200 орчим хүн агаарт дүүжлэгдэн гацжээ.

Агаарт гацсан хүмүүсийг аврахаар шөнийн дурангаар тоноглосон нисдэг тэрэгнүүдийг дуудсан тухай Анталя хотын захирагч Мухиттин Босек өчигдөр орой мэдээлсэн байна.

Гэмтэл гарах үеэр дүүжин тээврийн нэг бүхээг задарч, хадархаг газарт зорчигчид унасны улмаас бэртэж, амиа алдсан гэнэ.

Уг бүхээгт зорчиж байгаад гэмтсэн таван хүнийг нисдэг тэргээр зөөж, хоёр нь дараагийн ээлжийг хүлээж үлдээд буйг Туркийн дотоод хэргийн сайд Али Ерликая Х хуудсандаа мэдээлсэн байна.

Нийтдээ 110 аврагчийг ослын газарт илгээж, ойролцоох хотуудаас мэргэжлийн уулчдыг дайчилснаа тэр бас дуулгажээ.

Сөрөг хүчний 10 парламентын гишүүн нөхцөл байдалтай танилцахаар ослын газар руу явсныг Ардын Бүгд Найрамдах Намын тэргүүн Өзгүр Өзел мэдээлсэн байна.

Эх сурвалж: AFP


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.171] 2024-04-15 17:01:46

Энэ ёстой бүтэхгүй үхрүүд бид чин жинхэнэ үхэр мрнголчууд шүү дэ ийм тээвэр манайд ёстой хэрэггүй автобусандаа түгжрээд алхаад явж байвал болно тэр нь амьд явахад өлзийтэй

Зочин [83.254.132.244] 2024-04-15 15:44:38

Mgld hiine geed hutsaad bsn, bolivol taarna, avrah ongots ch ugui bj

MAN [203.23.49.64] 2024-04-15 07:32:13

Eleed nyambakter samaraa delden hurelee nar suuj baig bnga

Дүүжин тээвэр Монголд тохирох уу? [66.181.184.209] 2024-04-14 13:40:01

Монголд өвлийн хүйтэнд ийм боллоо гээд боддоо. Зарим хүнийг 1-2 цагийн дараа очиж аврахад хөлдөөд үхчих юм байна. Гэтэл хүн ам ихтэй, вертолёттой Туркт заримыг нь 19 цагийн дараа очиж аварсан гэж байгаа. Монголд бол амьд байсан нь хэдийнээ мөс болчихно.

Иргэн [202.55.188.126] 2024-04-13 13:02:48

Эрсдэлтэй л эд байна. Манайх шиг юманд хайхрамжгүй ханддаг улсад хэцүү л тээвэр бололтой


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.