Бөхийн төрлүүдийн Азийн АШТ-д чөлөөтийн эрэгтэй баг тавдугаар байр эзэллээ

Aдмин / Спорт

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) Киргизийн Бишкек хотод эхэлсэн билээ.

Тэмцээний эхний өдөр эрэгтэй баг хошой мөнгөн медаль хүртсэн бол хоёр дахь өдөр хос хүрэл медаль зүүлээ.

Тодруулбал 61 кг-д Э.Энхболд, 125 кг-д Д.Батзул нар медалийн тавцанд гарсан юм.

Ийнхүү манай эрэгтэй шигшээ баг хоёр мөнгө, хоёр хүрлээр нийт 92 оноотой болсноор тавдугаар байрт жагсав. Эрчүүдийн 10 жингийн тавд нь аваргалсан Ираны баг 190 оноогоор тэргүүлсэн бол 57 кг, 74 кг-д алт авсан Японы баг 130 оноогоор удаалж 61 кг-д нэг аваргатай болсон Киргиз 121, 86 кг-д алтан медаль зүүсэн Казахстаны баг 118 оноогоор бичигджээ.

Өнөөдрөөс эмэгтэй бөхчүүдийн барилдаан эхэлнэ. Тухайлбал 50 кг, 55 кг, 59 кг, 68 кг, 76 кг-д аваргуудаа тодруулна. Харин маргааш үлдсэн таван жингийн барилдаанаар чөлөөтийнхөн тэмцээнээ өндөрлөх юм


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.