БНСУ-д дээд боловсролтой иргэд олон улсын зуучлалаар дамжин гэрлэх нь ихэсжээ

Aдмин / Гадаад мэдээ

БНСУ-д олон улсын зуучлалын байгууллагаар дамжин гэрлэлтээ бүртгүүлж буй иргэдийн талаас дээш хувь нь дээд боловсролтой, сарын 4 сая воноос дээш орлоготой иргэд байна гэсэн судалгаа гарчээ. Тодруулбал өнгөрсөн онд зуучлалаар дамжин гэрлэсэн иргэдийн 50.6 хувь нь дээд боловсрол эзэмшсэн хүн байсан нь 2014 оноос хойш анх удаа өссөн үзүүлэлт болсон байна.

Тус улсад дээд боловсрол эзэмшээгүй, сарын орлого дунджаас доогуур эрчүүд зуучлалын байгууллагаар дамжин гэрлэх нь элбэг байсан бол одоо ийн өөрчлөгдөөд байгаа юм.

Солонгосын талаас зуучлалын байгууллагад ханддаг хүмүүсийн дийлэнх нь буюу 86.5 хувь нь 40 ба түүнээс дээш насны иргэд байдаг бол олон улсаас хандаж буй хүмүүсийн доод нас 20-оос эхэлдэг аж.

Хэдийгээр зуучлалын байгууллагаар дамжин гэрлэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа ч зарим хүн энэ гэрлэлтийн аргыг хэтэрхий хурдан хугацаанд болж өнгөрдөг хэмээн шүүмжилдэг.

Эх сурвалж: The Korea Times


Сэтгэгдэл

Zochin [66.181.188.122] 2024-05-27 12:02:27

Hunii nutagt ochood uhej dald orwoo


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.