Утааны сонсгол хийхээр гарын үсэг цуглуулж эхэлжээ
Утааны сонсгол хийхээр "Утааны сонсгол хийцгээе. Төсвийн зарцуулалтад хяналт, үнэлгээ хийж, сайжуулцгаая" хэмээн гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Гарын үсэг цуглуулах ажил өчигдөр (2024.11.27) эхэлсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 27-ныг дуустал үргэлжилнэ. 70 мянган гарын үсэг цуглуулах бөгөөд одоогоор 447 иргэн нэгдэж гарын үсгээ зуржээ.
Нийтийн сонсголын тухай хуулийн 6.2.2. Ерөнхий хяналтын, 6.2.3. Төсвийн хяналтын, 6.2.9. Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах гэснийг тус, тус үндэслэн “Утааны сонcгол”-ыг зохион байгуулж МУЗГ-ын 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон бусад холбогдох үйл ажиллагааны төсөв, гүйцэтгэл, үүний ил тод байдалд үнэлгээ хийж, цаашид хэрэгжих төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг сайжруулахыг шаардаж ийнхүү гарын үсэг цуглуулж буй юм.
Хэрвээ та нэгдэхийг хүсвэл энд дарж гарын үсгээ зурах боломжтой.
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.249] 2024-11-28 17:42:45
УТААГААР БАЯЖИЖ ИРГЭДИЙН ҮР ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙГ ҮХЭЛ ХҮРГЭСЭН ХУЛГАЙЧ АЛУУРЧИН ГЭР БҮЛИЙН БОЛОН ХУВЬ ХҮМҮҮСИЙН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ ШОРОНД ХИЙ. БИДНИЙ АМЬ НАС, ҮР ХҮҮХЭД, ГЭР БҮЛ ЭД НАРТ ЯМАР Ч ХАМААГҮЙ БАЙГАА ЮМ ЧИНЬ ЭД НАР Ч БАС БИДЭНД ХЭРЭГГҮЙ ШҮҮДЭЭ
Нарсар [202.126.91.244] 2024-11-28 17:33:38
Дэмжиж байна. Утаагаар баяжсан албан тушаалтан бүрийн хариуцлагын үүрүүлж олсон мөнгийг нь хурааж ялыг нь үүрүүлэх ёстой.
Зочин [202.126.89.249] 2024-11-28 17:32:20
Норовын Алтанхуяг утаа арилгана гээд өчнөөн тэрбум төгрөг идчихээд хэрэв нэг худлаа хуцаад сууж байх нь ариун явдал уу? Монголчууд аа бүү мартаж байгаачээ. Мартдаг болохоор чинь эд нар муусайн малнууд 14 хоногийн дараа мартчихна бид яасан ч болно гэж бодож бна шүүднэЖнь: Н. АЛТАНХУЯГ
Зочин [202.126.89.196] 2024-11-28 14:54:34
ochij zurmaar l bna daanch tugjrel ni buten odor avchihna
Зочин [66.181.183.167] 2024-11-28 14:34:23
Яг наанаа зогсоод зуруулах биш байгууллагуудаар яваад зуруулвал яадаг болоо. Энэ утаа үнэхээр гамшгийн хэмжээнд байна. Бид болон үр хүүхэд минт хэдий хэр хугацаанд амьд явах ямарч баталгаа алга. Ард иргэдийг хомроголон усгана гэж л энэ байхдаа.