"Эрдэнэс Монгол" нэгдлийн 2024 онд хийгдсэн онцлох ажлууд

Aдмин / Эдийн засаг

"Эрдэнэс Монгол" нэгдлийн 2024 онд хийгдсэн онцлох ажлуудыг тоймлон хүргэж байна.

1. “Эрдэнэс Монгол” нэгдэл нь 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 15.6 их наяд төгрөгийн борлуулалтын орлого, 5.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, Монголбанканд 4.3 тэрбум ам.доллар төвлөрүүлж, улсын валютын нөөцийн 77%-ийг дангаараа бүрдүүлэв.

2. “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2022, 2023 оны цэвэр ашгаас 1072 ширхэг хувьцаатай 3.4 сая иргэнд 1.2 их наяд төгрөгийн ногдол ашиг олгож, 2012.04.11-ний өдрөөс хойш төрсөн 900 мянган иргэнд энгийн хувьцаа эзэмшүүллээ.

3.Нэгдлийн хэмжээнд нийт 450 орчим тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулж, Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд 505.5 тэрбум төгрөг төвлөрүүллээ. Ингэснээр 10 мянган иргэний ипотекийн зээлийн эх үүсвэр баталгаажив.

4.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тусгай АМНАТ-өөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх зэрэг хувилбараар орлуулах тохиолдолд орлогыг Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлэх эрх зүйн зохицуулалтыг тодруулан тусгасан Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна.

5. Монгол Улсын Засгийн газар болон БНФУ-ын төрийн өмчит Орано Майнинг компанийн хамтран хэрэгжүүлэх уран олборлох төслийн 19 бүлэг, 357 заалт бүхий Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хөрөнгө оруулагч талтай эцэслэн тохирч, УИХ-д өргөн мэдүүлж, танилцууллаа.

6.Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр "Эрдэнэс Монгол" нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд нүүрс, зэс, жонш, төмрийн хүдрийн баяжмалыг биржээр арилжаалж, 186.2 сая ам.долларын нэмэлт орлого оллоо.

7. Асгат, Шивээ-Овоо, Тавантолгой, Оюут зэрэг ашигт малтмалын ордын нөөцийг олон улсын Жорк стандартад нийцүүлэх, нөөцийг шинэчлэн тогтоох, дахин тооцоолох ажлыг 2024 онд хийж гүйцэтгэв.

8.Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн байгуулах “Зэс боловсруулах цогцолбор”-ын дэд бүтцийн ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн Эрдэнэтийн овоо ордын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор бүрэн автомат Эмульсийн 17 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Нэгдлийн дунд хугацааны стратегид туссан 6 байршилд ҮТП байгуулах төслийн хүрээнд Тавантолгойд эхний ээлжийн 10 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад орууллаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000