Ж.Соронзонд 24 сая төгрөгийг нөхөн олгохоор шийдвэрлэжээ

Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн гомдлыг өчигдөр /2025.05.19/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцжээ.
Шүүхээс Ж.Соронзонг Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн Захиргаа, аж ахуйн хэлтсийн менежерээс чөлөөлснөөс үүдэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 24 сая төгрөгийг олгох шийдвэрийг гаргасан байна.
Ж.Соронзон нь 1992 оны наймдугаар сараас хойш Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийг удирдаж байсан бөгөөд 2010 онд тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Д.Отгонбаяр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж байв. Гэвч тэрбээр шүүхэд хандаж, эргэн ажилдаа орсон байдаг.Сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлсний дараа тэрбээр тус сургуулийн Захиргаа, аж ахуйн хэлтсийн менежерээр томилогдсон юм. Гэвч өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Ж.Соронзонг уг албан тушаалаас чөлөөлснөөс үүдэж ийнхүү шүүхэд хандаад байсан юм.
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.76] 2025-05-20 16:59:35
ард нь асаалттай танк байдаг учир монгол улсын хууль "үйлчлэх үгүй"...
Зочин [202.126.91.6] 2025-05-20 14:40:49
Жирэмсэн бүсгүй дайрч алсан Лүндэндоржын нууц амраг
Зочин [202.126.88.134] 2025-05-20 14:00:03
ALI HEZEE TETEGEVERT GARSAN AVGAI YUN TSALANGAA NOHOJ AVAN BE OORINHEE AVAULGALIIN MONGOOR YMARCH GACHIGDALGUI AMIDARCH BAISAB BIZDEE
зочин [59.153.86.103] 2025-05-20 13:45:08
энэ авгай яасан их эрхээ шүүхээр хангуулдаг юм бэ . нөхөр Лүндэндорж , төрүүлсэн хүү хоёрынх нь дайрч алсан гээд яригдаад байсан хүмүүсийн үндсэн хуульд заасан амьд явах эрхийг шүүх хэрхэн хангаж ар гэрт ах дүүст нь хохирол гаргуулан өгсөн юм бэ .