Л.Мөнхбаясгалан: Парламентыг сүрдүүлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг импичмент хийлгэхийн төлөө явна

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, нууц санал хураалт явуулсны дүнд төслийг батлахыг дэмжсэнгүй. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудлыг Монголын парламент хэлэлцлээ. Ардчилсан намын байр суурь анхнаасаа тодорхой байлаа л даа. Бид орж асуултаа асууна, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ, эцсийн мөчид санал хураалтад оролцохгүй гэсэн Ардчилсан намын бүлгийн шийдвэр гарсан байсан. Бид бүлгийнхээ шийдвэрт бат зогссон, санал хураалтад оролцоогүй. Санал хураалт нууцаар явагдаж, Ерөнхий сайдад итгэл хүлээлгэсэнгүй. Ингээд процесс яваад дууслаа. Нэгэнт Монголын парламент шийдвэрээ гаргасан тул үүнээс цааш юм ярих хэрэггүй. Хуулиараа 30 хоногийн дотор дараагийн Ерөнхий сайдыг парламент баталж өгнө. Баталж өгөхгүй ч байж бас болно. Ерөнхий сайдыг парламентаас батласны дараа өөрөө засгаа бүрдүүлдэг хуультай. Бид засгийн гишүүдийг батлахгүй, өөрийнх нь бүрэн эрх мэдэл.

Ямартаа ч Монголын түүхэнд таван жил буюу хамгийн урт засагласан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо. Араас Намбарын Энхбаяр дөрвөн жилээр засагласан, бусад бүх ерөнхий сайд 1.5-2 жилийн настай байсан. Ингээд энэ үйл явдал хаагдлаа, бид нэг түүх бичлээ. Хувь гишүүний байр суурь гэвэл харамсалтай байна. Ерөнхий сайд “Ордон дотор ялагдлаа, олон түмний санал бодол өөр байсныг би мэднэ ээ” гэж хэлсэн. Би ч бас санал нэг байна.

-Шинээр байгуулагдах Засгийн газрыг ямар нөхцөл байдал хүлээж байна гэж хэлэх вэ?

-Дараагийн засгийн газар бол хэцүү дээ. Ардчилсан намгүй Засгийн газар байгуулна гэдэг үнэхээр хэцүү. 42 гишүүнтэй сөрөг хүчин гэдэг Монголын парламентад байгаагүй том сөрөг хүчин. Тэгэхээр адармаатай, үзээтэй л байна гэсэн үг. Гэхдээ мэдээж Ардчилсан нам бүх ажлыг гацаахгүй. Зөөлөнд нь зөөлөн, бурууд нь хатуу л явна. Одоо ямар ч хяналтгүй Засгийн газар бий болно. Харин хяналт тавих нь АН-ын үүрэг л боллоо.

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч орж ирж, байр сууриа илэрхийлсэн. Та түүнийг Монгол Улсын парламентыг сүрдүүлсэн гэж үзэж буй талаараа мэдээлсэн. Энэ талаар тодруулмаар байна?

-Одоогийн байдлаар би ганцаараа энэ талаар байр сууриа илэрхийлээд байна. Уржигдар шөнийн 00:00 цаг өнгөрч байхад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд орж ирж, мэдэгдэл хийсэн. Ерөнхийлөгч парламентад тааллаараа орж ирж, тааллаараа үг хэлж, тааллаараа үзэл бодлоо илэрхийлэх бүрэн эрхтэй учраас парламентын гишүүд хүндэтгэн хүлээн авсан. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгогдсоных нь хувьд, Монгол Улсын үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч гэдэг утгаар нь ямагт хүндэтгэлтэй хандсаар ирсэн. Үгийг нь ч хүндэтгэн сонссон. Харамсалтай нь, Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байхаа умартаж, парламентад илтэд нэг талыг барьсан үг хэлсэн. Тэр тангаргаа зөрчсөн. Үндсэн хуулиа зөрчсөн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын парламентад тангараг өргөдөг. Энэ тангаргийн гол заалт нь үндэсний язгуур эрх ашгийг дээдэлж, үндэсний эв нэгдлийг хангана гэсэн утгатай байдаг. Гэвч Ерөнхийлөгч маань язгуур эрх ашгаа дээдэлсэнгүй. Монгол Улсын эв нэгдлийн илэрхийлэгч байх үүргээ умартсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3.3-д: нийгмийн бүлэг, улс төрийн хүчнүүдийн хооронд үл ойлголцол гарвал Монгол Улсын Ерөнхийлөгч түүнийг зөвшилцүүлэх ёстой, эв нэгдлийг нь хангах ёстой гэж заасан. Тэрнээс парламент ардчилсан зарчмаараа Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэхийг хэлэлцэж байхад Ерөнхийлөгч орж ирээд, илт тулгасан, илт нэг талыг баримталсан мэдээлэл хийсэн.

-Жишээлбэл?

-Хамтарсан Засгийн газар буюу Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэхийг парламент шийдээгүй байхад шууд дүгнэлт гаргасан. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа дуусч байгаад харамсалтай байна гэж. Энэ бол огцрууллаа, огцруулчихлаа, би бол огцруулахыг дэмжиж байна гэсэн үг. Дээрээс нь эв нэгдлийг зөрчсөн маш олон үг хэлсэн дээ. Дахиад нэг жишээ авахад, “Би намаа солиогүй” гэсэн. Уучлаарай, энэ хүн одоо намын гишүүн биш. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар, Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа намаасаа татгалздаг хуультай.

Мөн хувь хүн рүү хандсан зүйл их ярьсан. “Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрыг би хүмүүжүүлсэн юм. Миний тэр хүмүүжлээр явж байна уу” гэх жишээний үгс хэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр (2025.06.02) Монгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч, бэлгэ тэмдэг биш, Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэдэг утгаараа орж ирж, парламентад сүрдүүлэг хийсэн гэж үзэж байна. Тэр эв нэгдлийг бусниулсан. Тангаргаасаа няцсан. Монгол Улсын язгуур эрх ашгийг умартсан. Тэгэхээр би энэ үндэслэлүүдээр Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүхэд импичмент хийхийг санаачилж байна. Энэ бол Монгол Улсын парламентын гишүүний бүрэн эрх. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх импичмент хийх хүртэл би явна. Манай хуульчид энэ асуудлаар ид ажиллаж байна. Энэ бол миний өнгөц хэлж байгаа хэдхээн заалт шүү.

Маш олон хууль зөрчсөн. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулиудыг тус тус зөрчсөн. Бас тангаргаасаа няцсан. Монгол Улсын парламентын хуулийг зөрчсөн. Парламентын халдашгүй дархан эрхэд халдсан, нөлөөлөхийг санаархсан гэх мэтчилэн асар олон хуулийн заалт зөрчсөн. Монгол Улсын Ерөнхийлөгчид импичмент хийх анхны санаачилга, энийгээ тултал явна.

-МАН-ын дотоодод бүлэглэл хоорондын тэмцэл өрнөж байгаа гэсэн мэдээлэл бий. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрын “дайн” өнөөдрийн байдалд хүргэсэн гэж үзэх хүн олон байна. Та энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?

-Тэр хоёр хүн хоорондоо яасныг мэдэхгүй. Ямартаа ч үүссэн нөхцөл байдал бол МАН-ын бага хурлаас манай намыг хамтарсан Засгийн газраас гаргах шийдвэр гаргасан. Бид гэрээний дүгнэлт нэхсэн. Ямар ч гэрээний дүгнэлт гаргаж ирээгүй, шууд парламент руу итгэл хүлээлгэх эсэх асуудлыг аваад ороод ирсэн. Бид итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэж байсан.

Бүх юм хуулийн дагуу явж байтал гэнэт Ерөнхийлөгч гарч ирээд сүрдүүлэг хийсэн. Ийм л юм боллоо. Ерөнхийлөгчийг үг хэлээд дууссаны дараа гишүүд нижигнэтэл алга ташсан нь бүр ч шившигтэй зүйл болсон. Гишүүд Ерөнхийлөгчөөс айдаг юм байна. Хэд хэдэн гишүүн Ерөнхийлөгчөөс хараат болчихоод, хэвлэлийн төлөөлөгч шиг нь гүйгээд л байгаа. Энэ бол эмгэнэл шүү.

-Та хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд ямар дүн тавих вэ?

-Хамтарсан Засгийн газрыг сайн ажилласан гэж дүгнэж байгаа. Үнэхээр итгэл зүтгэлтэй, яг нэг юм хийчихье, тэр том том төслүүдийг хөдөлгөчихье гээд, ТЭЗҮ-ийг нь боловсруулаад, хөрөнгө мөнгөө хайгаад, тэрэнд нь бид хүртэл оролцоод явж байсан. Маш харамсалтай. Дараагийн Ерөнхий сайд хэн гэж хүн гарч ирэхээс бүх юм шалтгаална. Гэхдээ би “Энэнээс цаашаа авлигачидтай, энэнээс цаашаа Монгол Улсын төрийн дээр гарсан хувийн компанитай, энэнээс цаашаа хууль бусаар олсон хөрөнгө хураахын төлөө явах Засгийн газар гарахгүй дээ” гэж хэлмээр байна. Яагаад вэ гэвэл, Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч парламентыг дураараа дарамталж, сүрдүүлж байхад дараагийн Ерөнхий сайд одоогийн Ерөнхийлөгчөөс ангид байж, үйл ажиллагаа явуулна гэдэгт итгэхгүй байна.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
Д.ЭРДЭНЭТУЯА


Сэтгэгдэл

Зочин [202.72.243.182] 2025-06-06 17:15:09

ХЭЭВ НЭГ Ч ҮГҮЙ 17 000 000 САЯЫН БӨГЖ ӨГСӨН БАЙСАН. ӨӨР МАШИН ЭНЭ ТЭР БАЙГААГҮЙ ГЭЭД ЯРЬЖ БАЙГАА ХҮН МОНГОЛЧУУДЫН НИЙТЛЭГ ӨНӨӨДРИЙН АМЬДРАЛТАЙ НИЙЦЭХ ҮҮ ОДОО ГЭР БҮЛ БОЛЖ БАЙГАА ЗАЛУУЧУУД ХАМТ ГЭР ОРОН БОСГОХ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН УРЬДЧИЛГАА 30 ХУВИА ЯАЖ ЦУГЛУУЛАХ БИЛЭЭ ГЭЖ ӨДӨР ШӨНӨГҮЙ АЖИЛЛАЖ БАЙГАА . ХЭРЭВ АНИМЕ ЗУРАГ ЗУРААД МӨНГӨӨ ОЛООД БАЙГАА БОЛ ЗӨНДӨӨ Л ЗУРДАГ ЗАЛУУЧУУД БАЙНА ШҮҮ ДЭЭ ЭСВЭЛ ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ БОРЛУУЛААД МӨНГӨ ОЛСОН БОЛ ТҮҮНИЙГЭЭ НОТЛОХ БИШ ҮҮ РЕКЛАМ ЗАР СУРТАЛЧИЛГАА НИЙГЭМД БАЯЛАГ БҮТЭЭХГҮЙ

Оогий [202.9.46.227] 2025-06-06 13:09:15

Би улс төр мэдэхгүй .энэ дээр үзэл бодлоо бичсэн хүмүүсийг , үнэ гайхаж бна.

Чимэг [66.181.161.9] 2025-06-06 14:52:00

Гишүүн Мөнхбаясгалтай санал нэг байна.Ерөнхийлөгч Урвагч

Зочин [66.181.185.178] 2025-06-05 17:12:48

Мөнхбаясгалан маш үнэнийг хэллээ. Ердөө ч буруу зүйл хэлсэнгүй. Би Мөнхбаясгалөнг дэмжинээ. Түүний өмнөх хувийн асуудал энд ямарч хамаагүй байтал шудрага асуудал хөндсөний төлөө өмнөх амьдралын замыг сөхдөг нь ямар болоод явчихав аа. Энэ зүй ёснйй шудрага асуудал мөн үү.

Иргэн [203.23.199.250] 2025-06-05 16:41:08

Тийм шүү, илт сүрдүүлсэн зүйл хэлсэн. Маш муухай бүдүүлэг, хууль зөрчсөн алдаатай ярьж, огцорсон мэт хэлсэн. Гэтэл үнэндээ санал хураалт болоо ч үгүй байсан. Мөн энэ засаг огцруулах ажилд MCS гэсэн компанитай нийлээд ажиллаж байгаа юм уу гэж хардхаар хэмжээнд үг хэлсэн. Өөрийнх нь хүмүүжүүлсэн хүмүүс гэж ярьсныг бол бүр ер ойлгоогүй. Эцэг эх дээрээ хүмүүжигдээд ирсэн байдаг байх, насанд хүрээд хүмүүжсэн хүн харж байсангүй. Монголын эв нэгдэл түй ч хамаагүй мэт ярьж хэлсэн.

ZOCHIN [159.196.132.63] 2025-06-05 10:50:20

HURELSUHIIG HURDAN OGTCRUUL...UCHIR N ODOO MCS , BOLON BUSAD AVILGACHIN OMANIUDAASAA HIISEN AJLIINHAA HULSUUG AVAHAAS N UMNU........

Иргэн [124.158.107.38] 2025-06-05 09:24:10

Мөнхбаясгаланг тулхтай үг хэлж байхыг анх удаа л харж байна. Дэмжиж байна. Цаашдаа гуйвж, дайвалзалгүй энэ эрчээрээ яваарай. Амжилт хүсье.

zochin [103.212.117.238] 2025-06-05 07:43:13

Amjilt

Иргэн [202.126.89.55] 2025-06-05 07:24:31

Төрийн сэнтийд суугаа ерөнхийлөгч гэхээргүй тааруу үг яриа ярьсан нь үнэншүү. Өрөөндөө бол юу ч гэж хэлэх боломжтой л бх . Ард түмэн нүдээрээ харж чих тавьж бх тэр үед арай чамлалттай гонсойхоор бсан лда . 2 хүүхэд суулгаад 1 ийг нь загнаж нөгөөг нь өмөөрөх үед тэд юу гэж боддог болоо .

Зочин [103.212.117.174] 2025-06-05 06:43:47

Энэ авгай болио сурсан хэрүүлээ л УИХ - мэргэжлийн төвшинд шүд зуун бохирлож байна МӨНХБАЯСГАЛААН чи

Зочин [66.181.180.16] 2025-06-05 09:30:27

Harinch zow zvil yrij b.aa Monhbaysgalan

Зочин [188.33.34.103] 2025-06-04 23:39:39

Олон хүн алсан алуурчинтай нөхцөж байсан авгай их хурлын гишүүн болчихсон, бас болоогүй ээ ерөнхийлөгчийг унагаана ч гэх шиг. Хүүк хэдийгээр хулгайч гэсэн арай хүн алаагүй ээ балай авгай минь. Шоронгийн алуурчинтай явалдаад шорон санаатай, шорон царайтай болчихсон балай авгай

Зочин [103.212.118.115] 2025-06-04 21:09:25

Одоо эцэс төгсгөлгүй улс төржилтөө зогсоо, одоо бно бидэн шиг ийм хэрүүл дуртай улс дэлхий дээр бараг байхгүй шүү, бусад орны хүмүүс зөвхөн ажил амьдралын хаа төлөө л явдаг шүү? Мөнхбаясгалан чи болчих

Зочин [14.1.81.141] 2025-06-04 21:54:25

Боловсролдоо анхаар!!! Суулийн 5 жил тер хагартлаа таргалж, улс самарсан, уунийг ойлгохгуй мулгуу ухаантан болох гээд хэрэггуйдээ. Маш сул УИХ бурдсэн нь тэр асууж, ярьж байгаагаас харагдана. Тун гутмаар!!!

A [66.181.161.211] 2025-06-04 21:04:33

Энэ эргүү авгайг ямар хүмүүс сонгосон юм бол доо хөөрхий үнэн өрөвдөлтэй юмаа эзнийгээ хамгахлахгүй бол алчих гээ байгаа байх

Зочин [202.72.243.182] 2025-06-06 17:16:20

ЖОНКЫН ХАМААТАН ГЭСЭН Ү

Зочин [188.162.254.15] 2025-06-04 20:55:11

миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч, кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам дуусгаж чадаагуй буюу хусээгуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч том авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, эх ороноосоо урвагчыг баярцогт дарга гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон иргэдийг хамгын олоныг гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж алсан еронхий сайд байлаа !!!

HAhaha [66.181.161.76] 2025-06-04 17:00:05

Женкогийн янкан минь зүгээр байгаарай. Удахгүй тэрийг чинь оймсыг нь гозолзуулчих гээд чи муу яашка үхэх гэж байгаа биздээ...Данкаа тэврээд Хорогоороо замаа заалгаад Жажатайгаа хамт очиж жангаа ид хүүр ээ...

Монгол [202.126.89.80] 2025-06-04 16:31:43

Оюунэрдэнээс өөр олигархуудтай тэмцэх ерөнхий сайд гарахгүй уг гь түүний хамтарсан байдлаар олигархуудтай тэмцэх санаачлага маш явагдах Алтангэрэл сайдаар дамжин ан намар дамжин амжилттай эхэлж байсан юмсан маш харамсмаар

059 [64.119.29.144] 2025-06-04 16:28:56

шаамий Гантөмөр улсаа ард түмнээ бодох уу. төрийн сангийн сургалтын зээлийг ажлаа ч хийж чаддаггүй чадваргүй охин / ээж нь ЭЗХЯаманд том албан тушаалд ажилладаг / авчихсан л бна даа. мөн яаманд хуучин ажиллаж бсан хүний охин бас авсан бгаа...зүгээр л гинжин холбоо...энэ одоо тэгээд шударга уу. мэргэжилдээ маш мундаг охид хөвгүүд манай ажилд лав зөндөө л бна. буруутан нь ээж аав нь энгийн л нэг ажилчин...гэхдээ тэд маань төрийн сангийн зээлтэй зээлгүй толгойгоороо гадаадын сургуулийн тэтгэлэгээр өөрсдийн хүчээр 1,2 жил ажиллаад яваад өгдөг юм л даа.нэг л их шударгын дүрд тоглосон чухал царайлсан луйварчингууд ....

Зочин [103.168.34.65] 2025-06-04 16:17:41

Яг үнэн санал хураалтанд ноцтой шууд нөлөөлж түрүүлж өгцрууллаа гэсэн. Зөв дэмжиж бн. Тэр итгэл хүлээлгэх санал асуулга хийййй

Зочин [202.126.88.172] 2025-06-04 15:44:37

Амжилт амжилт амжилт

Зочин [203.23.199.2] 2025-06-04 15:31:14

Ханилж яваад нөхөрөө Унаж яваад морио гэгчээр манай ардчилсан намынханы толгой яаж эргэхээрээ олгиархуудын талд орчихов оо

зочин [66.181.171.37] 2025-06-04 15:41:01

харин тийм, кноп дарах байсан, яагаад гэвэл Монгол улсын хөгжлийн төлөө

Zochin [66.181.179.151] 2025-06-04 15:26:12

Ерөнхийлөгч маань хувийн компанийн талд ажиллаж байгаагаа тодорхой харууллаа.Ман-аас энэ засгийн газар шиг ажиллах засаг бүрэлдэхгүй байхаа.Ард түмэн сайхан амьдрах боломжоо олон жилээр дахин алдах нь дээ.харамсалтай юмаа.Монголын ард түмний боломжийг хулгайлсан хулгайчууд толгой өндийж эхэллээ шүү.

Иргэн [202.126.88.150] 2025-06-04 14:41:51

Бүтээгүйдэчихлээ. [66.181.160.40] 2025-06-04 14:25:41

Хадуураад явчихлаа. Мангартчихлаа. Солиорчихлоо. Эндэчихлээ. Кх-чихлээ!

Зочин [66.181.177.54] 2025-06-04 14:06:57

Харин ч нэг зөв дүгнэчихлээ. Загатнасан газар маажив байна. Одоо бидэнд хүлээр, харах л үлдлээ.

Зочин [202.126.91.206] 2025-06-04 14:26:01

Мөнхбаясгаоандаа баярлалаа .Лу Гантөмөр маш нуруутай улсаа бодож ажилласан АН-ынхан маань өдий олон жил МАН-ын н хор муухөй болгоныг мэдэрсэн .. улсах бодож яваад нь баярлаж бна окок.ок


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000