Монголын иргэд ОХУ руу зорчихдоо шинэ журам мөрдөнө

ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр тус улсад зорчих визийн шаардлагаас чөлөөлөгдсөн Казахстан, Монгол зэрэг орны иргэдийг энэ сарын 30-наас эхлэн шинэ журмаар улсын хилээр нэвтрүүлэхээр болжээ.
Ингэснээр Орос руу зорчих гэж байгаа иргэд хэд хэдэн зүйлийг анхаарах шаардлагатай. Тухайлбал, ОХУ-д зорчихоосоо 72 цагийн өмнө Gosuslugi.ru сайтаас “Госуслуги RuiD” аппликейшнийг гар утсандаа суулгаж, мэдээллээ бүртгүүлнэ. Үүнд, овог нэр, төрсөн он, сар, өдөр, паспортын мэдээлэл, зорчих өдөр, байршил, цээж зураг, эмнэлгийн даатгал хавсаргах шаардлагатай бөгөөд бүртгэл амжилттай болсны дараа QR код олгох аж. Хэрэв QR-ийг аваагүй тохиолдолд ОХУ-ын хилээр нэвтрэх боломжгүй юм байна.
Тэгвэл ОХУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд болон тэдний гэр бүлийн гишүүд, тус улсад түр болон байнга оршин суух зөвшөөрөл бүхий иргэд, ОХУ-д нэвтрэх бүх төрлийн визтэй иргэд, зургаагаас доош насны хүүхэд заавал бүртгүүлэх шаардлагатай.
Үүнээс гадна олон нийтийн цахим сүлжээнд Украины далбаа, дайны эсрэг пост, хаштаг, лайк, коммент гэх мэт зүйл ашигласан бол түр хаахаас гадна улс төр, дайны сэдэвтэй пост, зураг байршуулсан бол устгах шаардлагатайг анхааруулжээ.
Сэтгэгдэл
Зочин [59.153.115.74] 2025-06-06 22:40:28
Оросоос хоол хүнс , эм тариа ,гутал хувцас зөөдөг болчихвол монголд хорт хавдар хамаагүй багасна даа уг нь. Заяагүй нь нээх үнэтэй ардчилсан бараандаа хортож үхээд дуусах байхдах
үглээ өвгөн [59.153.113.42] 2025-06-06 21:23:47
Орос явах хэрэгбайнауу?? СОЛОНГОС.явдаг .!
Зөв [145.53.68.69] 2025-06-06 19:09:53
зөв ш дээ. Улс орон өөрийн эрх ашгаа хамгаална гэж энэ дээ. Эзэн нь юмаа мэдэх шиг сайн юм байхгүй. Эзэн нь өөрийн оронд хэнийг оруулахгүй баймаар байна гэдгээ шийдэж чаднаа гэж.
Зочин [66.181.184.216] 2025-06-06 13:55:36
очихгүй лбайя л даа одоо хэрэгтэй авах ч юм байхгүй болсон нэг хэсэг харин танай буоиадыг монголчууд тэтгэж эдийн засгийн тал дээр босож байсан үе бий шүү
Зочин [103.212.162.94] 2025-06-06 15:17:13
8
Зочин [66.181.160.77] 2025-06-06 12:52:32
Болихоос
Зочин [202.126.88.175] 2025-06-06 09:42:33
явах алба уу. Хамаатан энэ тэр татлаа түлхээгүй л бол явах шаардлагагүй дээ..
Зочин [202.126.91.133] 2025-06-05 19:56:16
Энэ сарын 30 гэж яг хэдэн оны хэдэн сарын 30 юм бэ?
Монгол [59.153.115.229] 2025-06-05 17:27:53
Алдаатай юм бичих ямар шаардлага бна. 6 наснаас доош,хүүхэд, байнгын ба түр оршин суух зөвшөөрөлтэй, элчин ямны иргэд энэ шинэ дүрэмгүй орж болно гэхийн оронд заавал бүртгүүлэх шардлагтай гж худлаа юм бичсэн бнаа. Ямар мулгуйн энийг бичсэн юмбээ. Үнэн мал юмаа
Зочин [174.239.114.10] 2025-06-05 18:14:27
за орос руу хэн явдын явлаач угаасаа бөөн дарамт кк
Зочин [146.59.14.17] 2025-06-05 15:51:28
Тэгж яаж байгаа юм бол