БИДНИЙ ТУХАЙ: Оросын их сургуулийн төгсөгч Монгол Улсын шинэ Ерөнхий сайдаар томилогдов
Монгол Улсын шинэ Ерөнхий сайдаар ОХУ-ын Иркутскийн Ардын аж ахуйн дээд сургуулийг төгссөн, УИХ-ын дарга асан Гомбожавын Занданшатар томилогдлоо
Монгол Улсын Их Хурал (парламент)-ын олонхи гишүүн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санал болгосноор Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Гомбожавын Занданшатарыг улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ гэж УИХ-ын хэвлэлийн алба мэдээлэв. Тус албанаас мэдээлснээр, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 117 гишүүний 108 нь түүнийг томилохыг дэмжсэн байна.
Гомбожавын Занданшатар өмнөх парламентын бүрэлдэхүүнд Их Хурлын даргаар ажиллаж байсан бөгөөд дээд боловсролоо Оросын Иркутскийн Ардын аж ахуйн дээд сургуульд эзэмшжээ. Түүнд 68 гишүүн асуулт тавьж, хариулт авсан байна.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд Монгол Улсын ядуурлын түвшин 2022–2023 оны байдлаар 29 хувь байгаа талаар, өөрөөр хэлбэл 3.5 сая хүн амын 920 мянга нь сарын 420 мянган төгрөг (ойролцоогоор 116 ам.доллар)-өөс доогуур орлоготой, ядуурлын түвшинд амьдарч байгааг онцлон ярилцжээ. Мөн байгалийн баялгийн үнэ буурснаас улсын төсвийн орлого буурч байгаатай холбоотойгоор төсвийн тодотгол хийх боломжтой эсэхийг ч авч хэлэлцсэн байна.
Ерөнхий сайд Занданшатар "Эдийн засгийн тогтворгүй байдал, инфляци, мөн гадаад дотоод сөрөг нөлөөллүүд нь ядуурал буурахгүй байгаа гол шалтгаан юм. Тиймээс бид эдийн засгийн бүтцийн шинэчлэл хийнэ. Төрийн оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийг дэмжинэ. Мөн татварын реформ хийж, иргэдийн ачааллыг бууруулж, тансаг хэрэглээний татварыг нэмснээр дундаж давхаргыг дэмжинэ" гэж амалжээ.
Төсвийн тодотголын төслийг дараагийн долоо хоногт танилцуулна
Шинэ Ерөнхий сайд ирэх долоо хоногт Монгол Улсын төсөвт оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулах бөгөөд зардлыг бууруулах зорилгоор төрийн өмчит 129 компанийг шинэчлэн зохион байгуулж, тоог нь хоёр дахин цөөрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Эдгээр байгууллагад нийт 12,900 хүн ажилладаг байна.
ОХУ-д боловсрол эзэмшсэн түүх
Гомбожавын Занданшатар 1987-1992 онд ОХУ-ын Иркутскийн Ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, "Санхүүч-эдийн засагч" мэргэжлээр төгссөн. Тэрбээр Монголын хэд хэдэн банканд ажиллаж байсан бөгөөд анх 2004 онд УИХ-д сонгогдож байв. 2009–2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар ажиллаж, 2020–2024 онд УИХ-ын даргаар ажилласан.
2024 оны зургадугаар сард болсон парламентын сонгуульд эрх баригч Монгол Ардын Намаас нэр дэвшин өрсөлдсөн ч ялагдсан. Сонгуулийн дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдож, энэ албан тушаалд байх хугацаандаа 2024 оны аравдугаар сард Улаанбаатарт айлчилсан ТАСС-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байв.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
90 ээд он [66.181.181.70] 2025-06-14 09:13:28
90 ээд оноос хойд хөршийн их сургуулиуд чанаргүй худлаа болсон шүү дээ
Зочин [14.1.81.128] 2025-06-14 08:53:51
ЗХУ, ОХУ- д унэхээр чадалтай боловсон хучин бэлтгэгдсэн. Баруунд сурсан нэртэй баахан хоосон толгойтой, эго нь хегжсен марзан нехдууд естой гутамшиг болж бна!
Зочин [66.181.183.10] 2025-06-13 22:15:55
Улс ардын аж ахуйн сургууль гэж орчуулдаг байсан
Иргэн [59.153.113.81] 2025-06-13 17:59:39
Оросод төгсөгчдөд худал хуурмаг байдаггүй юм шүү! Академик сургалттай, жинхэнэ мэдлэг, чадвар олгодог. Эрхүүгийн их сургууль чанартай боловсон хүчинг бэлтгэдэг сургууль.
Зочин [66.181.188.246] 2025-06-13 15:08:56
боломжийн боловсролтой ийш тийш хөдлөөд байхгүй харин ч сайн хүнээ тавьсан даа
Зочин [203.91.115.37] 2025-06-13 15:43:04
Оросын хамгийн муу сургуулийг хамгийн муу дүнтэй төгсөөд хөдөөгийн суманд нягтлан хийж байлаа гэж.
Зочин [165.225.110.126] 2025-06-13 13:12:48
үнэн бол ядаж л төгссөн сургуультай юм байна даа, өмнөх Оюун-Эрдэнэ бол төгссөн сургууль чгүй хөдөөний орк шүү дээ бурхан минь
Зочин [103.229.123.233] 2025-06-13 13:52:21
Бэрс гээд сайхаэ сурнууль байдмйм даа
зочин [59.153.86.103] 2025-06-13 12:47:49
оросод их дээд сургуульд төгсөгчид улс орноо тонох технолгийг л тэднээс сурч маш сайн эзэмшсэн
Зочин [66.181.183.235] 2025-06-14 02:02:16
Болж л өгвөл ямар нэгэн өө гаргаал харлуулчих гээл байхын ямар сонин болчихсон юм бэ наад хүн чинь аль ч талаараа жинхэнэ төлөвшсөн улс төрийн өндөр мэдлэгтэй хүн шүү