Голомт банк “Бид банкир” хакатонд “AI санхүүгийн туслах Sonya” төслөөр амжилттай оролцлоо
Банкны ажилтан, банкируудын ажил мэргэжлийг таниулах, тэдний бүтээлч санаа, шинэ санаачилгыг уралдуулах, банкны салбарын уялдаа холбоог сайжруулах зорилготой “Бид банкир” хакатон тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Монголын банкны холбооны дэргэдэх Хүний нөөцийн мэргэжлийн зөвлөл, Маркетинг, олон нийттэй харилцах мэргэжлийн зөвлөлийн хамтран зохион байгуулсан энэ удаагийн хакатон тэмцээнд арилжааны банкнуудыг төлөөлсөн 7 баг оролцож, мэргэжлийн ур чадвараа сорьсон юм.
Баг тус бүр тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн, харилцагч төвтэй банкны үйлчилгээний төслийг 24 цагийн дотор бичиж хөгжүүлэн, технологийн дэвшлийг ашигласан бүтээлч байдлаараа өрсөлдсөн бөгөөд тэдний гаргасан шинэ санаа, санаачилгууд нь банк, санхүүгийн салбарын дижитал нөөцөд тулгуурласан бүтээлч төслүүд байж чадлаа.
Голомт банкны багийн хувьд хиймэл оюун ухаанд суурилсан хувийн санхүүгийн туслах буюу AI personal assistant үйлчилгээг үзүүлэх “Sonya” төслийг санаачилж, хөгжүүлсэн юм. Энэхүү төсөл нь хэрэглэгчийн орлого, зарлагын датанд үндэслэн төлбөр тооцоог хялбарчлах, хувийн санхүүгээ оновчтой удирдахад нь туслах, санхүүгийн илүү ухаалаг боломжуудыг санал болгох шийдэл байлаа.
Богино хугацаанд боловсруулсан төслүүдтэй шүүгчид танилцаж, хэлэлцсэний үр дүнд дараах багуудын төслийг шилдэг 3 төслөөр нэрлэсэн юм.
1-р байр: Ариг банк - Дохионы хэлээр харилцдаг виртуал туслах Signbank төсөл
2-р байр: Хаан банк - Ногоон бүтээгдэхүүн, ногоон зээл санал болгох GoLeaf төсөл
3-р байр: Голомт банк - Хиймэл оюунд суурилсан хувийн санхүүгийн туслах Sonya төсөл
Мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээ уралдуулсан нийт оролцогч, банкирууддаа халуун баяр хүргэе.











.png)
























































Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой
Б.Найдалаа: Бид эрчим хүчээ тэнгэрээс авахгүй, илбэдээд гаргахгүй
Биржийн арилжаанд оролцсон ААН-ийн дэнчингийн 90 хувийг буцааж шилжүүлнэ
Монгол Улсын харьяат хүн ам 3.6 саяд хүрчээ
Малчин Х.Эрдэнэбулган: Малчид пад трактораа унаад 50 км-ийн цаанаас түлшээ авч чадахгүй шүү дээ
Р.Сэддорж: Засгийн газар хэлсэн ярьсан, шийдсэндээ л байх ёстой
ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Непалд болсон үерийн улмаас 160 гаруй хүн амиа алдаж, хэдэн зуун хүн сураггүй болсон байна
Д.Трамп: Дайн тун удахгүй дуусна
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа