Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ

Aдмин / Технологи

Улаан хоолойн хорт хавдрыг эмчлэх зориулалттай онколитик вирусний эмийг дэлхийд анх удаа Японд худалдаж эхэлжээ. Энэ тухай Tokyo Brief мэдээллийн товхимолд бичсэнийг эш татан Kazinform агентлаг мэдээллээ.

Энэ эмэнд эрүүл эд эсийг гэмтээхгүйгээр хорт хавдрын эсийг сонгон халдварлуулж, устгахын тулд генийн өөрчлөлттэй вирусийг ашигладаг. Эмийг эндоскоп дурангийн тусламжтайгаар хавдарт өртсөн хэсэгт шууд тарина.

Мэс засал эсвэл химийн эмчилгээ хийлгэх боломжгүй улаан хоолойн хавдартай өвчтөнүүдэд уг эмийг хэрэглэхийг зөвшөөрөх бөгөөд ийм өвчтөнүүд улаан хоолойн хорт хавдартай нийт өвчтөнүүдийн дотор цөөн хувийг эзэлдэг.

Вирусний эмийг 2004 онд байгуулагдсан Японы Oncolys BioPharma компанид гарган авсан бол Окаяма их сургуулийн профессор асны хийсэн судалгаанд үндэслэн эмчилгээг хийнэ.

Өнгөрсөн оны 12 дугаар сард тус компаниас уг эмийг үйлдвэрлэх, худалдах зөвшөөрөл хүсэн Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яаманд ханджээ. Ингээд энэ оны зургаадугаар сард тус яам түргэвчилсэн байдлаар зөвшөөрөл өгсөн байна.

Б.АДЪЯАХҮҮ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.