Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

Aдмин / Орон нутаг

Ямааны годрон өвчин 2026 оны 9 дүгээр сард Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр, Төв аймгийн Алтанбулаг суманд лабораторийн шинжилгээгээр батлагдсан.

Одоогийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, халдварын голомтыг хязгаарлах зорилгоор 15 өрхийн 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна.

Цогт суманд шинээр тохиолдол бүртгэгдсэн тул тандалт, хяналтыг үргэлжлүүлж байна.

Өвчин батлагдсан сумдад хорио цээрийн дэглэм тогтоож, 9 хяналтын постод 72 алба хаагч ажиллуулан мал, хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж байна.

Голомт, хашаа хороо, тээврийн хэрэгслийн 27,200 м² талбайд халдваргүйтгэл хийж, сэжигтэй болон эрсдэлтэй малаас сорьц авч лабораторийн шинжилгээнд хамруулж байна.

Мөн үржлийн ухна нийлүүлэгдсэн 10 аймгийн 13 байршилд мөшгөн тандалт хийж, хавьтал болсон сүргийг тогтоон шинжилгээнд хамруулах ажлыг үргэлжлүүлж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.