Физикийн салбарын Нобелийн шагналыг одон орны физикийн нээлтэд олголоо
Шведийн Эзэн хааны Шинжлэх ухааны академи 2026 оны физикийн салбарын Нобелийн шагналыг Фрэнсис Халценд “IceCube нейтрино ажиглалтын төвийг байгуулахад оруулсан үнэтэй хувь нэмэр, одон орны физикийн гаралтай өндөр энергитэй нейтриног нээснийх нь төлөө” олгохоор шийдвэрлэжээ.
Фрэнсис Халцен одон орон судлалын цоо шинэ чиглэлийн үндэс суурийг тавьсан гэж Нобелийн хороо мэдэгдсэн байна.
Түүний санаа нь Өмнөд туйлын мөсөн голуудыг нейтрино хэмээх бөөмсийг илрүүлэхэд ашиглах явдал байв. Үүний үр дүнд алс холын сансар огторгуйгаас гаралтай нейтриног илрүүлэх боломжтой "IceCube" нейтрино ажиглалтын төв бий болжээ.
Ф.Халцен нь нэг шоо км эзлэхүүнтэй мөсөнд гэрэл мэдрэгчүүд суурилуулсан "IceCube" нейтрино ажиглалтын төвийг байгуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. "IceCube"-ийн тусламжтайгаар эрдэмтэд алс хол Орчлон ертөнцөд асар өндөр энергитэй үйл явцын үр дүнд үүссэн нейтриног бүртгэх боломжтой болсон байна.
Фрэнсис Халцен 1944 оны гуравдугаар сарын 23-нд Бельгийн Тинен хотод төрсөн байна. АНУ-ын Висконсин-Мэдисоны их сургуульд профессороор ажилладаг тэрбээр 1969 онд Бельгийн Левений Католикийн их сургуульд докторын зэрэг хамгаалжээ.
Д.ЖАРГАЛ







































































Сэтгэгдэл