ОПЕК+ олборлолтоо өсгөхгүйгээр шийдвэрлэжээ

Aдмин / Эдийн засаг

ОПЕК+бүтцийн гишүүн орнууд одоогийн олборлолтын хэмжээг ирэх 11 дүгээр сард хэвээр хадгалахаар тохиролцжээ. Тус бүтцэд харьяалагддаг Саудын Араб, ОХУ, Ирак, Кувейт, Казахстан, Алжир, Оман гэсэн 7 улсын төлөөлөгчдийн цахим уулзалтаас ийм шийдвэр гаргасан байна. Энэ тухай opec.org цахим хуудсанд мэдээлснийг Kazinform агентлаг дамжууллаа.

Ингэснээр энэ оны есдүгээр сард тогтоосон олборлолтын квотоо хэвээр хадгалах бөгөөд тус бүтцийн улсууд хоёр сар дараалан олборлолтоо өсгөхгүйгээр шийдвэрлэж байна.

Цахим уулзалтад оролцогчид дэлхийн газрын тосны зах зээл дэх нөхцөл байдлыг цаашид анхааралтай ажиглаж, хамтын ажиллагааны гэрээгээ сахин мөрдөхөө батлан илэрхийлжээ.

Эдгээр долоон улсын дараагийн уулзалт энэ оны 11 дүгээр сарын 1-нд болно.

Ташрамд дурдахад, G7-гийн орнууд стратегийн нөөцөөсөө 100 сая баррель газрын тосыг зах зээлд гаргахаар шийдвэрлэсэн бол Саудын Араб “Дорно-Өрнө” хоолойгоор нефть дамжуулж эхэлжээ.

Б.Адъяахүү


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.