Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан үргэлжилж байна

Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан 12.00 цагт эхэлж, анхны хуралдаанаараа хэлэлцэх дөрөв, танилцах гурван асуудал товлосон. Хуралдаан үргэлжилж байна.
Хэлэлцэх асуудлууд,
- Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
- Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2026 оны төсвийн хязгаарыг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Бусад асуудал
Танилцах асуудлууд,
- Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төсөл
- Эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар
- Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журмын талаар тус тус танилцана.
Н.НЭРГҮЙ
Сэтгэгдэл
Зочин [66.181.186.174] 2025-06-18 15:47:28
ашгүй засаг төр ажилдаа орлоо. Амжилт хүсъе!