БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улсын шинэ Засгийн газар анхны хуралдаанаараа төсвөө тодотгох тухай асуудлыг хэлэлцэнэ
Монгол Улсын Ерөнхий сайдаар саяхан томилогдсон Гомбожавын Занданшатар өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүний бараг тал хувийг шинэчилж, сайд нарынхаа нэрийг Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд танилцуулсан. Улмаар тэднийг томилох тухай зарлигт гарын үсэг зурсан талаар Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
Тус албанаас мэдээлснээр, шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан дараах албан тушаалтнууд үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болжээ. Үүнд: Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан, Тогмидын Доржханд, Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Сангийн сайд Болдын Жавхлан, Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаяр, Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр, Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн нар багтав.
Монгол Улсын Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний голлох өөрчлөлтүүд Монголын гол сөрөг хүчин болох Ардчилсан нам (АН)-ын гишүүдийн удирдаж байсан яам, агентлагуудын дээд шатны удирдлагын түвшинд хийгдсэн байна. Тус намын дарга, Тэргүүн шадар сайд асан Лувсаннамын Гантөмөр өмнө нь шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд орохоос татгалзаж буйгаа албан ёсоор мэдэгдсэн билээ.
Ерөнхий сайд Тэргүүн шадар сайдаараа Засгийн газрын хамгийн залуу гишүүн Ням-Осорын Учралыг томилов. Тэрбээр өмнөх Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг удирдаж байв. Шинэ Тэргүүн шадар сайд Октябрийн хувьсгал болон иргэний дайны дараа Оросоос Монголд цагаачилсан буриад гэр бүлээс гаралтай. Ням-Осорын Учрал 2013 онд Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол судлал, Төвд судлал, Буддологийн хүрээлэнд кандидатын зэрэг хамгаалсан байна.
Мөн Засгийн газрын хамгийн залуу гишүүдийн нэг, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярын хүү Батшугар Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдаар томилогдов.
Шинэ Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Лхагвын Мөнхбаатар, Аж үйлдвэр, эрсдэл баялгийн сайдаар Гонгорын Дамдинням, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар Батын Батбаатар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Тилеуханы Аубакир, Эрүүл мэндийн сайдаар Жигжидсүрэн Чинбүрэн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар Энхтайваны Бат-Амгалан нар тус тус томилогдлоо.
Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн, Эрдэнэт хотын өмнөх дарга Дамбын Батлут томилогдсон байна. Урьд өмнө батлан хамгаалах яамыг удирдаж байсан Сандагийн Бямбацогт шинэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдлоо.
Шинэ Засгийн газрын анхны хуралдаан лхагва гаргийн үдээс хойш болох бөгөөд хуралдаанаар Монголын экспортод гаргадаг ашигт малтмалын үнэ буурснаас үүдэн орлого буурч байгаатай холбоотойгоор төсвийн тодотгол хийх тухай асуудлыг хэлэлцэх юм байна.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.179.27.126] 2025-06-18 14:18:18
БАС ДЭЭР НЬ БАЙГАЛЬ ОРЧИН БЭЛГЭНД БООЖ ӨГДӨГ БАЙСАН... БАТЛАН ХАМГААЛАХ БАС БЭЛГЭНД ОЧДОГ БОЛЛОО..
ТӨСӨВ БА ТОДОТГОЛ [202.179.27.126] 2025-06-18 14:16:18
БИД ЕР ЦААШДАА... НЭГ ЖИЛЭЭР ЭДИЙН ЗАСГАА ХАРЖ ТӨЛӨВЛӨЖ ЧАДААГҮЙ Л БОЛ САЙДЫГ НЬ ШУУД БУУЛГААД ДАРААГИЙН САЙДААР НЬ ТОДОТГОЛОО ХИЙЛГЭДЭГ ЗАРЧИМД ОРОХ ХЭРЭГТЭЙ.... САНГИЙН САЙД ЖАВХЛАН САЙН УЛСТӨРЧ САЙН ЭДИЙН ЗАСАГЧ БАЙЖ БОЛНО.... ГЭХДЭЭ Л УЛСЫНХАА ОРЛОГО ЗАРЛАГЫГ НЭГ ЖИЛЭЭР ХАРЖ ЧАДАХГҮЙ БАЙНА.... ЖИЛД ХЭДЭН Ч УДАА ТӨСВӨӨ ЗАДЛАЖ УХАЖ ТӨНХӨЖ..., БУЦААЖ БООЖ БАГЛАХ , БАТЛУУЛАХ ГЭЖ ТАМАА ЦАЙЖ СУУНА ГЭЖ ЮҮ БАЙДЫН... ИЙМ САНГИЙН САЙДААР Ч ЯАДЫН... ЗАРЧИМ БАРИХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ..
Зочин [66.181.179.201] 2025-06-18 13:40:59
Аубакир гэдэг сайд нь Энх-Амгалан сайдын ажлыг үргэлжлүүлэн түүний энтэй сайн хийгээсэй дээ.