Шинэ намыг Ардчилсан намтай нийлж, татан буулгах хүсэлтийг бүртгэхээс татгалзсан талаар мэдээлнэ

Aдмин / Хууль

2025 оны долдугаар сарын 2-ны өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

-Засгийн газрын хуралдаан болно.

11:00 цагт: “Фронт хэмээх Энгэлийн Бадам” номын нээлт Үндэсний төв номын сангийн шинэ байранд болно. Холбогдох утас: 99280969

12:00 цагт: Шинэ намыг шинэчлэх онцгой түр хорооноос Улсын дээд шүүхээс Шинэ намыг Ардчилсан намтай нийлж, татан буулгах хүсэлтийг бүртгэхээс татгалзсан тогтоол гарсантай холбогдуулан “Монгол Ньюс” төвд мэдээлэл хийнэ.

-Ази, Номхон далайн Шуудангийн холбоо (APPU)-ны Удирдах зөвлөлийн хурал энэ сарын 30-наас 7 дугаар сарын 4-нд "Туушин" зочид буудалд болно.

Орон нутагт:

-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.

Хилийн чанадад:

-Зургаадугаар сарын 30-наас 7 дугаар сарын 6-нд: Казахстан улсын Астана хотод боксын аварга шалгаруулах Дэлхийн цомын тэмцээн болно.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

Зочин [192.82.92.42] 2025-07-02 08:10:45

Намуудыг нэгтгэж томруулах, хариуцлагагуй намыг МАН мэт татан буулгах хэрэгтэй!!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000