Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайханыг саатуулсан гэдэг нь худал, аль хэдийн хилээр гарсан

Aдмин / Хууль

2025 оны долдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шөнийн клубийн гадна болсон зодооны хэрэгт "Эрэл" компанийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг нарын хүүхдүүд холбогдон саатуулагдаад буй.

Мөн эрэн сурвалжилж буй хоёр сэжигтний нэг нь "Таванбогд" группийн захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан аж.

Түүнийг дөнгөж сая хилээр гарах гэж байхад нь хуулийнхан саатуулжээ гэсэн мэдээллийг Зариг.мн сайт мэдээлсэн. Тэгвэл энэ нь худал мэдээлэл бөгөөд Б.Амарсайханы нэр хилээр нэвтрүүлэхгүй иргэдийн жагсаалтад байгаагүй, байхгүй. Өчигдөр хил нэвтрээд гарсан байна гэх мэдээллийг Хил Хамгаалах Ерөнхий газраас хийжээ.

С.Сарнай


Сэтгэгдэл

Зочин [66.181.177.129] 2025-07-21 18:43:33

Зарлиг гэж хутгуур бнаа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000