СЭМҮТ-ийн захирал, ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

Aдмин / Хууль

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр (2025.08.05) СЭМҮТ-ийн үйл ажиллагаатай холбоотой ноцтой мэдээлэл хийв.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийн төлбөртэй тусламж, үйлчилгээний талаар нэгэн иргэн АТГ-т гомдол гаргасныг шалгуулахаар ЭМЯ-нд шилжүүлжээ. Энэ дагуу ЭМЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас санхүүгийн хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон тулд ЦЕГ-тай хамтарсан шалгалтыг 2025 оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 24-ний өдрийг хүртэл хийжээ. Хяналт шалгалтаар төлбөртэй тусламж үйлчилгээ авсан иргэнд төлбөр төлсөн баримт өгдөггүй. Үйлчлүүлэгч эрүүл мэндийн байгууллагын данснаас өөр дансанд төлбөр төлөхийг хориглосон журмыг удаа дараа зөрчсөн.

Мөн 2022-2024 онд цахим бүртгэлд бүртгэлд бүртгэгдсэн төлбөртэй тусламж үйлчилгээний орлого болох 527.8 сая төгрөгийн ор хоногийн төлбөрийг иргэдийг цагтаа ирээгүй, өөрөөр хэлбэл эмнэлэгт хэвтээгүй гэж цуцалсан зэрэг зөрчлүүд илэрчээ.

Ж.Чинбүрэн сайдын мэдээлснээр, иргэд эмнэлэгт хэвтэж, орны төлбөр төлсөн байхад “хэвтээгүй” хэмээн бүртгэлийг цуцалдаг байна. "Цагтаа ирээгүй" гэх мэт шалтгаанаар хэвтээгүй хэмээн бүртгэж, иргэдийн төлсөн төлбөрийг 24 цагийн дотор эмнэлгийн данснаас гаргаж авдаг аж.

Ийм замаар нийт 478.9 сая төгрөгийн цуцлалт хийж, СЭМҮТ-ийн дарга нар ажилтнуудтайгаа хуйвалдан бэлнээр болон хувийн данс руугаа шилжүүлж авдаг нь тогтоогджээ. Энэ байдал 5-аас дээш жил үргэлжилсэн бөгөөд тус төвийн удирдлага ажлын хүндийг үүрдэг ажилтнуудад урамшуулал, шагнал олголгүйгээр өөрсдөдөө авдаг нь илэрсэн байна. Мөн Мөн СЭМҮТ-ийн захирал мэргэжлийн шаардлага хангаагүй хүмүүсийг ажиллуулж, 70.7 сая төгрөгөөр цалинжуулсан баримт ч ил болжээ.

Иймд СЭМҮТ-ийн захирал болон ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.190] 2025-08-05 19:43:54

Эрүүл хүнийг өвчтэй болгож ял завшуулдаг бузар эмч нар олон байгаа

Зочин [66.181.181.218] 2025-08-05 18:52:05

Ха ха толгойд нь өлөн хулгайчууд сууж байхад доор нь байгаа хулгайчууд яаж зүгээр суух уу.

Зочин [103.168.34.145] 2025-08-05 18:45:23

Шархад гэлтгүй хувийн эмнэлэгүүд хуурамч стори нээж хэвтээгүй хүнийг хэвтсэн болгож улсаас мөнгө хулгайлдаг байх шүү.

Зочин [202.126.89.55] 2025-08-05 18:44:25

Муусайн гөлөгнүүд яаж чадаж байна аа бүгдийн ил тод нүүр зургийн нь гаргаж тавь хүний үнэргүй новшнууд хүний зовлонгоор оролдвол яадгийн чинь мэдрүүлнэ

Иргэн [103.57.92.222] 2025-08-05 17:50:30

Ялыг нь үүрүүлэж улсыг хохиролгүй болгож байхгүй бол иймэрхүү хулгай зогсохгүй!!

Зочин [66.181.160.127] 2025-08-05 16:44:24

Өвдсөн зовсон, ядарсан хүмүүсд яаж ингэж хандаж чадна бэ? Энэрэл, ивээл, тусламж авах гэж л эмнэлэг, эмч, эмнэлгийн ажилтнуудад ханддаг дэлхийн жишиг байдаг биз дээ! Даанч дээ?? Нөгөө НАМ-нх нь үнэний төлөө байгаа Сайдыг ажлыг нь хийлгэхгүй баахан, ухаж төнхөж, өө сэв хайна л даа, одоо !!!

IQ200 [122.201.31.242] 2025-08-05 14:51:08

Бүгдийг нь шоронд хатааж борц болго


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.