УИХ: Төлбөрт таавар, бооцоот болон цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглосон

Aдмин / Хууль

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Засгийн газраас 2025 оны гуравдугаар сарын 26-нд өргөн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэн баталсан юм.

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар Монгол Улсад төлбөрт таавар, бооцоот болон цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг бүрэн хориглоод буй. Мөн олон нийтийн газар эсвэл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулсан бол Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохоор шийдвэрлэсэн. Энэхүү гэмт хэрэг үйлдсэн этгээдийг 2700-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан юм.

Түүнчлэн төлбөрт таавар, бооцоот болон мөрийтэй тоглоом зохион байгуулахад өөрийн эсвэл бусдын нэр дээрх төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогчийг удаа дараа ашиглуулсан бол мөн Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцно. Эл гэмт хэргийг үйлдсэн этгээдийг 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Аливаа этгээд төлбөрт таавар, бооцоот болон мөрийтэй тоглоомыг сурталчилсан, уриалсан бол зөрчилд тооцож, Зөрчлийн тухай хуулиар торгох, харин зар сурталчилгаа хийсэн бол хууль бус зар сурталчилгаанд тооцохоор зохицуулсан аж. Онцгой албан татварын тухай хуулиар төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглаж байгаа тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид онцгой албан татвар ногдуулахтай холбоотой зохицуулалтыг болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулиудын холбогдох зохицуулалтыг Монгол Улсад энэ төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглосонтой холбогдуулан хүчингүй болгов.

Хуулиудын дагаж мөрдөх хугацааг ердийн журмаар хэрэгжихээр баталсан хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.