СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Байр түрээслүүлнэ” гэх нэрийдлээр иргэдийг хохироосон залилах гэмт хэрэг нэмэгдэж байна

Aдмин / Хууль

Их, дээд сургуулийн элсэлт, бүртгэлтэй холбоотой орон нутгаас Улаанбаатар хотыг зорих оюутан залуусын хөдөлгөөн нэмэгдэж, үүнтэй зэрэгцэн "Байр түрээслүүлнэ” гэх нэрийдлээр иргэдийг хохироосон залилах гэмт хэрэг нэмэгдэж байгаа ажээ.

Цахим орчинд нийтлэгдэж буй орон сууц худалдах, байр түрээслүүлэхтэй холбоотой 430 гаруй зарын 30 орчим хувь нь худал мэдээлэл агуулсан, залилах гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдоод буй юм байна. Энэ оны эхний долоон сарын байдлаар цахим орчинд "Түрээсийн үйлчилгээ"-тэй холбоотой 143 гэмт хэрэг үйлдэгджээ.

Иймд иргэд та бүхэн:

-Байр түрээсийн төлбөрөө урьдчилж шилжүүлэхгүй байх,
-Түрээсийн гэрээг заавал нотариатаар баталгаажуулах,
-Улсын бүртгэлийн гэрчилгээ болон өмчлөх эрхийн лавлагааг нягтлах шаардлагатай бөгөөд хямд үнэтэй, яаралтай төлбөр нэхсэн түрээсийн байрнаас болгоомжилж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.