Х.Нямбаатар: Борооны усны системээ шийдээгүй ААН-үүдэд торгууль тавьж, дахин барилгын зөвшөөрөл олгохгүй

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр "Том хотхон, хорооллуудад үзлэг шалгалт хийж, борооны усны системээ барилгын хуульд нийцүүлж шийдээгүй ААН-үүдэд торгууль тавьж, дараагийн барилгын зөвшөөрөл олгохгүй" гэж мэдэгджээ.
Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр "Том хотхон, хорооллуудад үзлэг шалгалт хийж, борооны усны системээ барилгын хуульд нийцүүлж шийдээгүй ААН-үүдэд торгууль тавьж, дараагийн барилгын зөвшөөрөл олгохгүй" гэж мэдэгдлээ.
Тэрбээр "Нийслэл энэ жил ус зайлуулах 16.3 км урт шугам хоолойг шинээр угсарсан. Ирэх жил 30 км хоолой угсарна. Гэвч барилгын компаниуд усны хаялгаа нийтийн эзэмшлийн зам талбай руу гаргахын зэрэгцээ зарим нь санаатайгаар шугам хоолойг эвдэж байна.
Энэ үйлдлүүдийг таслан зогсоож, хяналт шалгалт явуулж, зөрчлийг арилгуулан, учруулсан хохирлыг нэхэмжлэх нь зүйтэй. Энэ хүрээнд Улаанбаатар хотын ус зайлуулах шугам сүлжээ, системийг бүхэлд нь шалгаж, аравдугаар сарын 1-нээс өмнө ирэх оны төлөвлөлтөө хийнэ. Мөн шинэ орон сууцны хорооллууд ус зайлуулах системээ шийдээгүй бол торгууль тавьж, алдаагаа засах хүртэл дараа дараагийн барилгын зөвшөөрлийг олгохгүй.
Бид нэг хотод амьдарч байгаа. Зэрлэг капитализмын зарчмаар ашиг хонжоо олохоор улайрч нийтэд хор учруулдаг байдлыг шат дараатай хална" гэлээ.
Сэтгэгдэл
иргэн [202.179.26.155] 2025-09-01 16:25:48
мөн зогсоолын асуудлаа шийдээгүй бол