Автомашины хуурамч дугаараар замын хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна

Aдмин / Орон нутаг

Сүүлийн өдрүүдэд жолооч нар улсын дугааргүйгээр болон авто машиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцох нь ихсэж байна. Тээврийн цагдаагийн албанаас уг зөрчилд хариуцлага тооцож эхэлжээ.

Тодруулбал, хөдөлгөөн зохицуулагчид биечлэн болон камерын хяналтын системээр уг зөрчлийг илрүүлэх арга хэмжээг авч байна. Зөрчлийн тухай хуульд заасны дагуу улсын дугааргүй хөдөлгөөнд оролцвол иргэнийг 25 нэгж, хуулийн этгээдийг 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Харин хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж иргэнийг 50 нэгж, хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм.

Иймд иргэд, жолооч нарыг хууль дүрмээ чанд мөрдөж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Б.ЧОЙ


Сэтгэгдэл

RoyalFlusher [51.38.196.90] 2025-09-26 16:19:11

В ТЕЛЕГРАМ КАНАЛЕ: Эксклюзивный рейтинг честных live-казино Зеркала, не требующие VPN Бонусы +200% на первый депозит Стратегии для Lightning Dice, Mega Wheel https://t.me/Best_promocode_rus/2483/безопасные_Р±РѕРЅСѓСЃС‹_без_обмана Коллекция промокодов, бонусов, фриспинов и акций и как их найти: лучший активный канал казино Telegram с огромным опытом и качественным подбором на каждую площадку.

Зочин [66.181.182.137] 2025-09-18 14:49:31

Эрх хаслаа гээд машин барих чадварыг хорьж чадахгүйгээс хойш шийтгэл торгуулийг л өндөр тавь

Зочин [66.181.178.209] 2025-09-13 11:40:48

Эрх хасахыг Нямбаатар шийддэг болсон уу


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.