МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг 48 цагийн хугацаатай цагдан хорьжээ

Aдмин / Хууль

Авлигтай тэмцэх газраас МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр болон ажлын байранд өчигдөр /2025.09.10/ шөнийн 03.00 цаг хүртэл нэгжлэг хийж, 48 цагийн хугацаагаар цагдан хорьсон байна.

Одоогийн байдлаар түүний гэр, ажлын өрөөнд ямар учраас нэгжлэг хийсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд шаардлагатай бичиг баримтуудыг хураан авчээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, түүнийг өмнө нь холбогдож байсан нүүрсний хэрэгтэй нь холбоотойгоор шалгаж эхэлсэн байж болзошгүй бөгөөд үргэлжлүүлэн нэг сар хорих саналыг прокуророос шүүхэд гаргаж магадгүй аж.

Сануулахад, 2023 оны арванхоёрдугаар сард зохион байгуулагдсан нүүрсний сонсголын үеэр түүний дүү Ц.Ламжав "Админерал" ХХК-иараа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайн хагас коксжих нүүрсийг худалдан авч, хилээр нэвтрүүлэх зөвшөөрлөө авсан, мөн нүүрс баяжуулах үйлдвэр барьж буй тухай мэдээлэл дэлгэгдэж байв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Элбэгдоржын хонгил дахин амилжээ... [66.181.191.225] 2025-09-11 11:52:21

Хонгил дахин амилсан бна Улс төрийн өрсөлдөгчөө намнахын тулд ойр орчим бдаг хүмүүсийг нь яаг ингэж баривчилдаг бсан даа НАМн даргаа сонгох гээд АН нэгнээ золтойл алчаагүй МАНд эрх мэдэл нь бгаа болхоор АТГ р гэх нохойгоо өрсөлдөгчрүүгээ тавилаа.!!!!НАМн даргад өрсөлдөх Амарбаясгалан.Ерөнхийлөгчид өрсөлдөх Ганбаатар нарыг Хонгилдох нь шудрага ёс мос гэх үг нь лоозон аж ээ... Непалдах цаг ирэх вий дээ....

Зочин [66.181.176.118] 2025-09-11 12:50:46

хуц. худлаа битгий улс төржүүл

Зочин [172.56.212.207] 2025-09-11 12:18:12

чам шиг хөлсний ноход одоо хуцаад хэрэг бхгүйээ.одоо нэг бол тэд эсвэл тэд биднийг үзэх цаг айсуй. дахиж наад та нарын тоглоомоор төрийг ээлж дараагаар сэлгэдэг бдал чинь дуусан хар үхэр минь. идшинд балба непал шиг явчихав.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.