Н.Ууганхүү: "Ногоон хаш чулууны сугалаа” нэрээр иргэдийг залилж байна

Aдмин / Хууль

Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахлах дэслэгч Н.Ууганхүү сүүлийн үед иргэдийн өртөж байгаа цахим залилангийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Сүүлийн үед цахим орчинд “Ногоон хаш чулууны сугалаа” гэх нэртэй лайв бичлэг идэвхтэй тархаж байна. Тус бичлэгийг судлаад үзэхэд, бичлэгт 5-10 ширхэг чулуун дээр хүмүүс бооцоо тавин оролцдог юм байна. Дараа нь лайв хийж буй иргэн чулуунуудыг зүсэх бөгөөд 1-2 ширхэг чулуу нь ногоороход “Жинхэнэ хаш чулуу таарлаа, та 40–100 сая хүртэлх мөнгөн дүн хожлоо гэнэ. Тухайлбал, арван хүн оролцож нийт 400 сая төгрөгийн “хонжвор” гарлаа гэхэд хүн бүрд 40 сая төгрөг хуваарилсан мэтээр тайлбарладаг. Дараагаар сугалаанд оролцсон хүмүүс рүү хувь чатаар холбогдон "Та 40 сая төгрөг хожлоо. Иймд шимтгэлийн арван хувийг бидэнд төлснөөр хонжвороо бүтнээр нь авах боломжтой гэж хэлнэ. Ийм аргаар иргэдийг залилж байгаа бичлэг түгээмэл байна. Иймд иргэд та бүхэн “Ногоон хаш чулууны сугалаа” нэртэй бичлэг тааралдвал оролцохгүй байхыг зөвлөж байна" гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.