УИХ дахь МАН-ын бүлэг Ажлын хэсэг байгууллаа

Aдмин / Улстөр

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.09.22/-ийн хуралдаанаар

1.Монгол Улсын 2026 оны төсөв

2.Ажлын хэсэг байгуулах тухай

3.Бүлгийн хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай

4.Бусад асуудлыг хэлэлцэж байна.

МАН-ын 2024-2028 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж байна.

Уг ажлын хэсэг нь сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд холбогдох хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал гаргах үүрэг бүхий байнгын ажиллагаатай байх юм. Ажлын хэсэгт тойрог, бүсийн төлөөллийг өргөн хүрээнд хамруулахаар төлөвлөсөн байна.

Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар мөн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Яг одоо 2026 оны төсвийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа ажээ.

УИХ дахь МАН-ы бүлгийн хуралдаан үргэлжилж байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.187.64] 2025-09-22 15:51:16

Тэнэгүүд л гэж хэлнэ.Уул уурхайн баялаг чинь дуусдаг юм шүү дээ!

Зочин [59.153.113.254] 2025-09-22 15:05:25

Үхэж хатмар ууд...


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.