Г.Занданшатар: Худал, хулгай, хуйвалдааны замаар зорилгодоо хүрэх нь миний зарчим биш

Монгол Улсын Ерөнхий Сайд Г.Занданшатар МАН-ын гишүүддээ хандан нийгмийн сүлжээгээр байр сууриа илэрхийлжээ. Тодруулбал тэрээр: "Өнөөдөр Засгийн газрын 100 дахь өдөр. Хийх ажил, хуримтлагдсан асуудал ч их байна.
Хамгийн сайн улс төр бол хийсэн ажил, шийдсэн асуудал, үр дүн гэдэг. Эдийн засгийн хүндрэл хямрал болж даамжрах аюулыг бид зогсоож, эдийн засгаа сэргээж чадлаа. Төмөртэйн овоо, Төгрөг нуурын ордуудаар Баялгийн санг арвижуулж эхэллээ.
Урдах ажилдаа анхаараад удаа дараа мэдэгдэл хийх цаг ч, сонирхол ч байгаагүйг эрхэм журмын нөхөд маань ойлгоно гэдэгт итгэж байна. Худал, хулгай, хуйвалдааны замаар зорилгодоо хүрэх нь миний зарчим биш. Албан тушаалын төлөө журмын нөхдөө гүтгэж, хэлээгүйг хэлсэн мэт, хийгээгүйг хийсэн мэт ярьж, УИХ, Засгийн газар, нийгмээ, намаа талцуулж байгаа нь төрийн хүнд байх ёс зүй, мөн чанар огтхон ч биш ээ.
Хийсэн ажилтай, хэлэх үгтэй очно.
Нүүр нүүрээ харж, үнэн худлыг дэнсэлцгээе.
Маргааш уулзъя" гэсэн байна.
Сэтгэгдэл
иргэн [185.220.101.97] 2025-09-26 13:26:38
Намуунзулын асуудлаа шийдээд том юм яриач, би том ахтай за гээл томроол яваад байна лээ, энэ ч дээр гарч аахилж чадкү байхаа хохо