Ш.Раднаасэд: Д.Амарбаясгалангийн шунал хэтэрч, МАН-ын дарга болно гээд явж байна

МАН-ын гишүүн Ш.Раднаасэд өнөөдөр (2025.09.26) цаг үеийн асуудлаар
мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Даргад таалагдаагүй гишүүдээ маш олноор нь намаас хөөсөн. Энэ гишүүд өнөөдөр даргадаа гомдсон ч намдаа гомдоогүй яваа хүмүүс. Мань мэт дээр хүртэл улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж 2017 оноос хойш улс төрийн шийдвэр хүртэл гаргаж байсан. Энэ бүхэн бол эрх мэдэл, эрх ашигт нь саад болсон хүмүүсийн хийсэн ажил.
Одоо энэ намын гишүүд, намаас хөөгдсөн бүх гишүүн гарч ирж үгээ хэлэх ёстой гэж би бодож байна. Бүх аймаг, суманд ийм хүмүүс байгаа. Нэр дэвших гэсний төлөө, даргын эсрэг үг хэлсний төлөө, бодлого нь буруу явж байгааг шүүмжилсний төлөө намаас хөөдөг.
Энэ өрсөлдөөн бол авлигын гэмт хэргээс бултаж буй амь даатгал нь. Бүх хэргээ дарах гэсэн л үйлдэл. Тийм учраас маргааш Бага хурлын гишүүд хууль дээдлэгсдээ дээшээ залах уу үгүй юү гэдгийг шийдэх хурал. Ардын нам ялагдах үед хаяад зугтсан шүү дээ.
Тэр үед ялагдсан Г.Занданшатар нь хүн амьтанд загнуулаад, хамаг байшин саваа булаалгаад, цалингаа тавьч чадахгүйд хүрч байсан. 2016 онд хэн энэ намын төлөө байсан юм бэ гэдгийг намын Бага хурал, намын гишүүд харах ёстой гэж бодож байна.
Бага хурлаар бид намын даргын асуудлыг нэг талд нь гаргахгүй бол болохгүй.
Маргааш МАН-ын бага хурал хуралдана. Намын даргаа сонгох сонгууль дүрмийн дагуу болно. Үүнтэй холбоотойгоор зарим мэдээлэл өгөх хэрэгтэй байна. МАН-ын даргын өрсөлдөөн УИХ, ЗГ өрсөлдөж байгаа мэт зүйлс ажиглагдаж байна. Миний байр суурь бол намын асуудал нам дотроо байх ёстой гэж үздэг. Иймд үнэнийг хэлэх ёстой гэж бодож байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын ЕНБД-аар найман жил ажилласан. Энэ бол урт хугацаа. Мөн энэ албан тушаал бол ХОМ өгдөггүй хэр нь төр засгийн шийдвэрт оролцдог албан тушаал. Бүх томилгоо, тендерт оролцдог. Тухайн үеийн сайд нар үүнийг нотолж ярих ёстой. ХОМ мэдүүлэхгүй бүх газар хөл гараа шургуулдаг гэсэн үг.
Өнөөдөр түүний шунал хэтэрч, МАН-ын дарга болно гээд явж байна. Монгол Улс хөгжих хэрэгтэй. Хөгжлийн 14 мега төсөл зарласан ч өнөөдөр 14 мега хулгай болчхоод байна. Хил холболтын төсөл гэхэд ямар байна. Нүүрс боловсруулах үйлдвэрийн төсөл ч бий. 2.2 сая иргэний хувьцааг эзэмшиж буй “Тавантолгой орд” компанийн нэг хэсгийг Админерал ХХК газартай нь өөрийнхөө эзэмшилд авчихсан.
750 гаруй сая төгрөгийн тендерт ялаад, нүүрсийг нь хилээр гаргачихсан байна. Энэ бол хулгай. “Бортээг” ордыг нь нэг компани авчихсан байна шүү дээ. Энэ бүх нүүрсний хулгайг ордноос зохион байгуулсан. Д.Амарбаясгалан өрсөлдөгч нараа бүгдийг нь нүүрсний хулгайч болголоо.
Дахиад Монгол Улсын Ерөнхий сайд болно гээд байж байна. Нүүрсний хулгайч гэж нэрлэгдсэн хүмүүс бүгд маргааш үгээ хэлнэ. Маргааш МАН-ын дарга Д.Амарбаясгалан болбол нүүрсний хулгайч нарын нам болно. Бага хурлын гишүүд маргааш намаа сонгох уу эсвэл хулгайч сонгох уу гэдэг сонголт ирлээ” гэв
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Rahul [23.162.152.108] 2025-09-26 15:41:04
Намайг 154,000 доллараар хуурсан. Би биткойноор мөнгө явуулсан орос залуутай ярьж байгаад хамаг юмаа алдах шахсан. Гэсэн хэдий ч дөнгөж эхэлж байсан ноён Деннис цаг тухайд нь хөндлөнгөөс оролцож, надад 154,000 долларын биткойныг буцааж өгсөн. Тэр үнэхээр сайн ажил хийдэг, би түүнийг хэд хэдэн найз нөхөд, хамтран ажиллагсаддаа санал болгосон бөгөөд тэд бүгд сэтгэл хангалуун үйлчлүүлэгч болсон. Тэр надад худалдааны салбарт маш их тусалсан тул та түүнтэй холбогдож болно. Хакердах ба санг сэргээх. Тэр бол хамгийн шилдэг нь бөгөөд мөнгө буцааж авах, луйварчдыг илрүүлэх олон төрлийн ур чадвартай. Би мөнгөө буцааж авсандаа баяртай байна, эдгээр нарийн төвөгтэй, махчин гэмт хэргийн хохирогч болсон нь ичмээр зүйл биш юм. Энэ тухай мэдээлснээр та алдсан мөнгөө заримыг нь эсвэл бүгдийг нь эргүүлэн авч, луйварчид бусдыг онилохоос сэргийлж чадна. Хууран мэхлэх замаар олж авсан биткойныг сэргээх, гэмт хэргийн бүртгэл, биткойн олборлолтыг арилгах, устгахын тулд Trustwavehackerstech2 @ gmail com хаяга
Зочин [202.9.46.152] 2025-09-26 13:55:21
Хэлэх хүн байгаа болуу ?