Ө.Шижир: Манай улс мөнгөгүй биш мөнгөтэй улс. Гагцхүү зарцуулалт, төлөвлөлт нь буруу байна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ө.Шижир "Манай улс мөнгөгүй биш мөнгөтэйг сүүлийн 10 жилд ямар ч үр дүнгүй зарцуулсан мөнгөнөөс харж болохоор байна. Он дамжиж орж ирсэн 139 барилгын төсөв анхны өртгөөсөө 805 тэрбум төгрөгөөр хэтэрсэн. Ахмадын тэтгэвэр нэмэхээс харамлаад байгаа 375 тэрбум төгрөг чинь энэ дотор байгаа" хэмээн ярьсан билээ.
Тэрбээр энэ талаар "Манай улс мөнгөгүй биш мөнгөтэй улс. Гагцхүү зарцуулалт нь, төлөвлөлт нь буруу байна. Хэлэлцэж буй 2026 оны төсөвт хөрөнгө оруулалтад зарцуулах төсөв 3.2 их наяд төгрөг. Гэтэл зөвхөн сум, аймаг, нийслэлийн харьяа төсөвт байгууллагуудын /ЗДТГ, ИТХ зэрэг/ урсгал зардал нь 2 их наяд байна.
Одоогоос 10 жилийн өмнө 2016 онд орон нутгийн төсөвт эдгээр байгууллагуудын урсгал зардал 586 тэрбум байсан бол өнөөдөр 2 их наяд болж нэмэгдсэн сүүлийн таван жил 135 их наяд төгрөгийг улсын төсөв нэрээр зарцуулсан.
Жишээ нь, урсгал засвар нь 2016 онд 3.4 тэрбум байсан бол өнөөдөр 30 тэрбум буюу 9 дахин, хортон шавж устгах зардал 1,1 тэрбум байсан бол 57 тэрбум болж 5000 гаруй хувиар, байр ашиглалтай холбоотой зардал 2800 хувь буюу 4.5 тэрбумаас 132 тэрбум, бусдаар гүйцэлдүүлсэн арга хэмжээний зардал 73.7 тэрбумаас 304 тэрбум болж, бага үнэтэй түргэн элэгдэх бараа материал 133 саяас 4.2 тэрбум болтлоо өссөн байна л даа.
Үүний дотор сургууль, цэцэрлэг боловсролын салбарын байгууллагууд, яам, агентлагууд /Эмнэлэг, Цагдаа, Улсын бүртгэл, нийгмийн халамж үйлчилгээний байгууллагууд/-ын г.м урсгал зардал ороогүй тоо шүү.
Уул уурхайн экспортын түүхий эдээс бүрэн хамааралтай эдийн засагтай манайх шиг улсад урсгал зардал нь ингэж тэлсээр байвал хэдхэн жилийн дараа бид Улсын төсөв нь урсгал зардлаа дийлэхгүй хэмжээнд очих нь...
Урсгал зардлаа яаж бууруулах вэ? Ингэж асуугаад сангийн яамнаас дорвитой асуулт авч чадаагүй. Байнгын хорооны хурал дээр сайд нь ч байхгүй төрийн нарийн бичгийн дарга ч байсангүй
Улсын төсвийн орлого 10 жилийн өмнө буюу 2016 онд 5.8 их наяд байсан бол 2026 онд 31.6 их наяд. Харин иргэдийн дундаж цалин 2017 онд 944,500 төгрөг байсан бол 2025 онд 2 сая гаруйхан болж чүү ай 2 дахин өссөн, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бүүр ярих биш байтал төсвийн байгууллагуудын урсгал зардал хамгийн багадаа 3 дахин хамгийн ихдээ 500 дахин өссөн байна. Юу гэж бодож байна" гэлээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.187.120] 2025-10-01 19:02:09
Малаасаа дээрдэх юмгүй тэнэгүүд юуг ч өөрчилж чадахгүй! Мөхнө!
Зочин [66.181.187.120] 2025-10-01 19:00:15
Монголд хичнээн баялаг байгаад хэрэггүй! Нийгэм журам байгуулж үзээгүй улсууд одоо өөрсдөө төр барьж байгаа нэртэй цул хулгай луйвар. Урьд нь орос зааварлагчтай бсан учраас зөв гольдролоор явж бсан одоо тэр нь байхгүй болсон. Бүх юм ньбуруудсан.