О.Батнайрамдал: "Оюутолгой"-н асуудал гацвал хохирогч нь Монголын ард түмэн болно

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өнөөдөр дахин хуралдаж, хуралдааны танхим чөлөөлж өгөөгүйгээс болж Оуютолгойн хянан шалгах түр хороо хуралдаж чадахгүйд хүрэв.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал хэлэхдээ "Оюутолгойн хянан шалгах түр хороо хуралдах товтой байсан ч МАН-ын бүлгийн гишүүд ээлжит бус хурлаа танхимд хийж, танхимаа суллаж өгөөгүйгээс түр хороо хуралдах боломжгүй нөхцөл үүссэн гэв. Тэрбээр өнөөдөр Оюутолгойн танилцуулгыг хийх ёстой байсан ч боломжгүй болсонд харамсаж байгаагаа илэрхийллээ.
О.Батнайрамдал “Би загнуулаад, танхимаас хөөгдөөд гарлаа. Хэрвээ энэ асуудал гацвал хохирогч нь Монголын ард түмэн болно" гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл