ЧУУЛГАН: Ирц бүрдэж, парламент шийдэл хүлээсэн асуудлуудаа хэлэлцэж байна

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан 126 гишүүнээс 66 гишүүн оролцсоноор 52.4 хувийн ирцтэй эхэлж, олон хоногийн турш гацаанд байсан асуудлуудыг хэлэлцэж эхлэх боломж бүрдэв.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэх ирцийг пүрэв гаргийн 09:00 цагт эхлүүлж, 10:13 цагт ирц бүрдсэн.

УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 6.2-т заасны дагуу пүрэв, баасан гаргийн хуралдаанууд 10:00-13:00, 14:00–18:00 цагийн хооронд зохион байгуулагддаг тул өнөөдрийн хуралдаан хууль зөрчөөгүй, бүрэн хүчинтэй” хэмээн мэдэгдэв.

Ийнхүү олон нийтийн анхаарал татаад байсан Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцуулж, дараа нь гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа "Чуулганы хуралдаан эхлэхэд бүрэн бэлэн боллоо. Үндсэн хуулийн холбогдох заалтаар өчигдрөөс эхлэн хэлэлцэхээр ирц бүрдүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 61 гишүүн оролцож байна” гэв.

Тэрбээр мөн Үндсэн хуулийн дагуу уг асуудлыг гурав хоногийн дараа хэлэлцэж, арав хоногийн дотор батлах шаардлагатайг онцлоод, "Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн дагуу асуудлыг хэлэлцэж дууссан.

Иймд өнөөдөр буюу 2025 оны аравдугаар сарын 17-ны 13:30 цаг гэхэд УИХ бүрэн шийдвэр гаргах ёстой. Цаг хугацаагаа баримталж, асуудлыг бүрэн шийдвэрлэж дуусгах нь чухал" хэмээв.

УИХ-ын зарим гишүүд хуралдааны танхимд “өдөр шөнөгүй хүлээсэн” талаар ч дурдаж, төрийн үйл ажиллагаа гацах ёсгүйг санууллаа.

Ийнхүү удаан хугацаанд улс төрийн маргаан, бойкотоос үүдэн хойшлогдоод байсан чухал хэлэлцүүлгүүд чуулганы танхимд бодитоор эхэлж, УИХ-ын гишүүн байр сууриа илэрхийлж байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [103.212.116.58] 2025-10-17 12:04:38

Шаарууд. Ямар амьтдыг сонгосноо ард түмэн ойлгож байгаа болов уу?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.