ҮХЦ Х.Булгантуяагийн ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзсан хүсэлтийг хүлээж авсангүй

Aдмин / Хууль

Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн аравдугаар сарын 17-ны чуулганы нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт өгсөн.

Уг хүсэлтийг өнөөдрийн ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэж байна. Тэгвэл хурлын эхэнд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нь ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлт гаргалаа.

Тодруулбал, ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн нь Г.Занданшатартай нэгдмэл эрх ашигтай байна гэж татгалзах хүсэлт гаргасан юм. Уг хүсэлтийг хэлэлцэж, ҮХЦ-ээс хүлээн авахгүй татгалзаж шийдвэрлэлээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.41.65] 2025-10-22 11:13:17

Уих ын бүрэн эрх рүү цэц халдаж байна


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.