АН-ын бүлэг: Хагас кокс нүүрсний хүртээмжийн талаарх мэдээллийг сонсов
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит /2025.10.27/ хуралдаанаараа Нийслэлийн гэр хорооллын иргэдийн түлж байгаа хагас кокс нүүрсний хүртээмжийн талаар мэдээллийг сонслоо.Танилцуулга мэдээллийг Хашаандаа сайхан амьдарья ТББ-ын тэргүүн Ц.Түмэнбаяр гишүүдэд мэдээлэл өглөө.
Хотын удирдлагын мэдээлснээр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 2024-2025 оны өвөл 500.000 тонн шахмал түлш хэрэглэж байсан бол, энэ 2025-2026 оны өвөл 350.000 тонн хагас кокс түлш хэрэглэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлсэн. Энэ нь гэр хорооллын нүүрсний хэрэглээг 30 орчим хувиар бууруулж байгаа аж. 9-р сарын 15-наас өмнө айлууд шахмал түлш хэрэглэж байсан бол, 10-р сарын 10-наас БНХАУ-ын хагас кокс түлшийг түлж эхэлсэн. 7 хоногт 7 шуудай түлш өгч байсан бол 10 дугаар сарын 20-ны өдрөөс 4 шуудай болгосон. Үүний улмаас олон айл өрх гал алдаж байгаа талаарх мэдээллийг өгөв. Мөн 2025 он гарснаас хойш 110 хүн угаартаж нас барсан. Энэ тоо цаашид нэмэгдэх өндөр эрсдэлтэй байгааг анхаарууллаа.
Гишүүдийн зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хагас кокс түлшний олдоц болон БНХАУ гэрээнд заасан хуваарийн дагуу нийлүүлж байгаа эсэх талаар, цаашлаад гэр хорооллыг бууруулахын тулд орон сууцжуулах, агаар хөрсний бохирдлыг бодитой бууруулахад авч буй арга хэмжээний талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран мэдээлэл сонсох ёстой гэв.







.jpg)
















































.jpg)









Сэтгэгдэл