АТГ: Эрүүгийн нэг хэрэгт 1 объектод нэгжлэг хийжээ

Aдмин / Хууль

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 10 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 105 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 86 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 933 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 908 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 3 мөрдөгчийн мэдэгдэл бичиж, эрүүгийн 1 хэрэгт 1 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв.


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.41] 2025-11-03 20:04:01

Улаанбаатар төмөр замын хурган дарга хүүхдээ америкт ахлах сургуульд сургаж, өөрөө тансаг байранд амьдарч 300 унаж улирал бүр гадагшаа явж ууланд авирдаг юм байна дээ. Ёоо авилгал ийм л байна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.