Хагас коксон түлшинд хийсэн шинжилгээний дүгнэлт гарлаа

Aдмин / Хууль

БНХАУ-аас нийлүүлж буй хагас коксон түлшинд хоёр улсын итгэмжлэгдсэн лабораториор тогтмол шинжилгээ хийлгэж, иргэдийн хэрэгцээнд нийлүүлж буй. Үйлдвэрлэгчээс гадна Эрээн хотод БНХАУ-ын итгэмжлэгдсэн CCIC лабораторийн шинжилгээг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийж байна. Мөн Улаанбаатар хотод Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэдэг.

Эдгээр шинжилгээний нэг болох Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнд хийлгэсэн шинжилгээний дүгнэлт гарлаа. Тавантолгой түлш компани 09 болон 11 дүгээр сард таван удаа түлшний дээж хүргүүлж, шинжилгээ хийлгэсэн байна.

Дүгнэлтийг харьцуулах зорилгоор 2025 оны 09 дүгээр сард айл өрхүүдэд борлуулсан мидлингийн шахмал түлшинд мөн шинжилгээ хийжээ.

Шинжилгээний дүгнэлт:

БНХАУ-д үйлдвэрлэсэн хагас коксон түлшний дэгдэмхий бодис, хүхэр, чийг, бат бөхийн үзүүлэлт нь “Сайжруулсан хатуу түлш. MNS5679:2025” стандартын шаардлагыг хангаж байна.

Мидлингийн түлштэй харьцуулахад дэгдэмхий бодис 1.8-2.0 дахин бага, хүхэр 1.5-2.0 дахин бага байгаа нь агаарт ялгарах хүхэрлэг хийг 2 дахин, PM2.5, РМ10 нарийн ширхэгт тоосонцорын хэмжээг тодорхой хувиар бууруулахаар байна.

Чийг нь мидлингийн түлшнээс 2-59 хувиар, үнслэг нь 8-19 хувиар, илчлэг нь 3-17 хувиар бага байна.

Энгийн зууханд шатаасан хагас коксон түлшний үнсийг дахин шатааж, жингийн алдагдлыг тодорхойлоход 1.7% байгаа нь хагас коксон түлш харьцангуй бүрэн шатсаныг харуулж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.125] 2025-11-25 17:04:41

Хятадуудаар шинжилгээ хийлгээд кк таарчдээ нөгөөдүүл н юу гэж стандарт хангахгүй байна гэхэв


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.