УРТ ХУГАЦААНД МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МӨНГӨ УГААСАН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ШАЛГАЖ БАЙНА

Aдмин / Хууль

Ерөнхий сайд Г.Занданшатарын толгойлж байгаа Засгийн газрын Авлигатай тэмцэх зорилтын хүрээнд гэмт хэргийг илрүүлэх ажил эрчимжиж байна. Тухайлбал урт хугацааны турш хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж, хууль бусаар олсон орлогоо нуун далдлах зорилгоор хөрөнгө оруулалт хийж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй бүлэг этгээдийг илрүүлээд байна.

Энэ хэрэгт Монгол Улсын иргэн “М”, “Н”, “П” нарыг холбогдуулан Тагнуулын ерөнхий газраас шалгаж байгаа бөгөөд тухайн этгээдүүд нь 20 гаруй жилийн турш мөрийтэй тоглоом зохион байгуулж, сүүлийн таван жилд 400 орчим тэрбум төгрөгийг хууль бусаар олж, зах зээлд эргэлдүүлсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Эдгээр этгээд хууль бусаар олсон хөрөнгөө нуун далдлах зорилгоор барилгын салбарт хөрөнгө оруулж, татварын мэдээллээ удаа дараа хуурамчаар тайлагнан, татвараас зайлсхийж байжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.