О.Цогтгэрэл: Ардчилсан намыг байгуулсан түүхт 25 жилийн ойн баярын мэндийг хүндэтгэн дэвшүүлье
Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ой тохиож байна.
АН-ын дарга, УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэндчилгээ дэвшүүллээ.
"Дэлхий даяар тархан суурьшсан нийт Монголчууд аа. Монгол орны өнцөг булан бүрд амьдран суугаа ард иргэд ээ. Ардчилсан намын нийт гишүүд, дэмжигчид ээ.
Та бүхэндээ Ардчиллын төлөөх намууд нэгдэн нягтарч, өнөөгийн Ардчилсан намыг байгуулсан түүхт 25 жилийн ойн баярын мэндийг хүндэтгэн дэвшүүлье.
Ардчилсан нам түүхэн цаг хугацааныхаа хамгийн хүнд хэцүү цаг үеийг даван туулж, эвдрэлээ эвлэрэл, уналтаа сэргэлт болгож буй эргэлтийн цэгээ хатгасан он жилүүдээ угтан авч байна.
Өнгөрсөн он жилүүдэд Монголын улс төрд алдаа, оноог зэрэгцүүлэн алхаж ирсэн Ардчилсан нам ирэх жилүүдэд илүү нээлттэй, цэгцтэй институт болон дараалан, давхар ялах зорилго, тэмүүллийг тээн энэ ойн өдрөө угтаж байна.
Ардчилсан нам засаглана гэдэг бол ард иргэд засагладаг цаг ирнэ гэсэн үг. Иргэд, бизнесийнхэнд ээлтэй, эх нутагтаа аж төрөн суугаа болон эх дэлхийгээрээ тархан суугаа Монголчуудад элэгтэй бодлого шийдвэрүүдийг гаргана гэсэн үг.
Тэр сайн цагийг авчрахаар үзэл санаа, үнэт зүйлээрээ туг хийн амьдарч яваа нийт ардчилагчиддаа, дэлхийн дөрвөн зүг найман зовхист тархан суугаа
Монголчууддаа эрүүл энхийг хүсье. Монголын Ардчилал мөнхөд бадартугай" гэв.






























































Сэтгэгдэл