“Тогтоолд нэмэлт оруулах тухай” төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын Төсөв болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.10/ хамтарсан хуралдаан 11 цаг 09 минутад Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Н.Алтанхуяг, Р.Батболд, Ж.Батсуурь, Х.Болормаа, Ж.Ганбаатар, Ц.Даваасүрэн, П.Сайнзориг, Б.Мөнхсоёл, З.Мэндсайхан, Ч.Номин, Б.Түвшин, Г.Тэмүүлэн, Д.Үүрийнтуяа, Д.Цогтбаатар, Б.Чойжилсүрэн, Д.Батбаяр, Б.Бейсен, Н.Алтаншагай, П.Батчимэг, М.Ганхүлэг, С.Замира, Ж.Золжаргал, Ц.Идэрбат, Ц.Мөнхбат С.Одонтуяа, У.Отгонбаяр, Б.Уянга нарын 50.9 хувийн ирцтэйгээр эхэлсэн.

Хамтарсан хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар даргалсан бөгөөд хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, З.Мэндсайхан, Д.Батбаяр, С.Замира нар асуулт асууж, хариулт авсан.

Хамтарсан хуралдаан даргалагч Н.Наранбаатар энэ үеэр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2 -т “хуулийн төслийн зүйл, хэсэг, заалт нь өөр хоорондоо, эсхүл бусад хуультай зөрчилдсөн талаарх хууль зүйн зөвлөмжийг Хууль зүйн байнгын хороо дэмжиж санал, дүгнэлт гаргасан" бол тухайн асуудлаар санал хураалт явуулж болно гэсний дагуу зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураахаар болсныг мэдэгдэв.

Ингээд хуралдаан даргалагч Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлтийг гишүүдэд танилцуулав. Уг санал, дүгнэлтэд Улсын Их Хурлын Тамгын газраас 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн "Тогтоолд нэмэлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хууль зүйн зөвлөмжийг гаргаж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хороонд ирүүлснийг Хууль зүйн байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хороонд хүргүүлж буйг дурдаад “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар гаргасан хууль зүйн зөвлөмжийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Иймд Төсөв болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 5 дахь заалтыг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг, хуралдаанд оролцсон гишүүдийн 58.1 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.