Архи согтууруулах ундааг тохируулан хэрэглэж, өөрийн болон бусдын тав тухтай зорчих эрхийг зөрчихгүй байхыг уриаллаа

Aдмин / Эрүүл мэнд

Шинэ жилийн баяр дөхсөн энэ өдрүүдэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд нийтийн тээврийн үйлчилгээнд хүндрэл учруулж, бусад зорчигчдод саад болох нь нэмэгдсээр байна.

2025 оны 12-р сарын 17-ны өдөр согтуу иргэд автобусанд бөөлжих, бие засах, нийтийн тээврийн үйлчилгээг түр саатуулсан зургаан тохиолдол бүртгэгджээ.

Иймд архи согтууруулах ундааг тохируулан хэрэглэж, өөрийн болон бусдын тав тухтай зорчих эрхийг зөрчихгүй байхыгНТБГ-аас уриаллаа.

Согтуу иргэнийг шууд буулгаж орхиж болдоггүй. Учир нь өөрийгөө хянах боломжгүй иргэн осгож хөлдөх, эд эрхтэн нь гэмтэх аюултай учир Цагдаагийн байгууллагад дуудлага өгнө. Цагдаагийн байгууллага түргэн тусламж дуудан иргэнийг эрүүл мэндийг үзлэгт хамруулан эрүүлжүүлэх боломжтой эсэхийг тогтооно.

Хуульд заасан энэ процесс дууссаны дараа тухайн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох боломжтой болдог. Авто замын хөдөлгөөний ачааллаас хамаарч 2-3 цаг автобус саатаж иргэд хохирдог байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.