Луврын музей хэсэгчлэн нээгджээ
Францын нийслэл Парис хотын Луврын музейн ажилтнууд цалин хөлс, ажиллах нөхцөлийн асуудлаар даваа гарагт эхлүүлсэн ажил хаялтаа үргэлжлүүлэхээр санал нэгтэй шийдсэнийг үл харгалзан тус музей лхагва гарагт хэсэгчлэн нээгджээ.
Музей ийнхүү хэсэгчлэн нээгдсэнээр үйлчлүүлэгчид “Мона Лиза”, Самофракийн баримал зэрэг музейн сор бүтээлүүдийг үзэх боломжтой гэж Луврын музейгээс мэдэгдсэн байна.
Энэ оны 10 дугаар сард гарсан үнэт эдлэлийн хулгай, мөн ус алдсаны улмаас эртний номууд сүйдсэн зэрэг дэд бүтцийн асуудлууд гарсны дараа музейн ажилтнууд ажил хаялт зарлаад байгаа юм. Эдгээр хэрэг явдал нь музейн аюулгүй байдлыг хангахад гарсан цоорхойг илчилж, музейн нөхцөл байдал тааруу байгааг харуулсан байна. 2023 онд тус музей 9 сая орчим зочин буюу өдөрт ойролцоогоор 30 мянган хүн хүлээн авсан юм. Үйлдвэрчний эвлэлүүдийн зүгээс Луврын музейн ажилтнууд хэт их ажиллаж байгаагаас гадна менежмент тааруу байгааг мэдэгдэж, шинэ ажилтнуудыг ажилд авах, цалинг нэмэх, зардлын бүтцийг эргэн харах зэрэг шаардлага тавьж байгаа ажээ.
Э.Хулан













-104035-641377337.jpeg)



















































Сэтгэгдэл