Хүүхдийн эрх зөрчсөн 90 иргэнд нийт 25.5 сая төгрөгийн торгууль ноогдуулжээ
Цагдаагийн байгууллагаас 2025 оны эхний 11 сарын байдлаар нийт 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Үүнээс өнгөрсөн долоо хоногт 395 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ. Шүүхэд шилжүүлэх саналтай хэргүүдийг ангилбал,
- Хүний амьд явах эрхийн эсрэг – 6
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг – 132
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг – 3
- Өмчлөх эрхийн эсрэг – 153
- Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг – 15
- Хүрээлэн буй орчны эсрэг – 7
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг – 64
- Бусад – 15 хэрэг байна.
Мөн энэ хугацаанд 281,918 зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, үүнээс 218,814 зөрчлийг шийдвэрлэсэн байна. Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 217,806-г цагдаагийн алба хаагч, 1,008-ыг шүүхээр шийдвэрлүүлжээ. Үүнд:
- Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах – 1,129
- Танхайрах – 221
- Хүний биед халдах – 307
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих – 240
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих – 215,661
- Бусад – 1,256 зөрчил багтаж байна.
Эдгээр зөрчлөөс хүүхдийн эрхийг зөрчсөн 90 иргэнд нийт 25.5 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулжээ. Мөн удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 182 иргэнийг 7-30 хоног баривчлуулах саналыг шүүхэд хүргүүлж, шийдвэрлүүлсэн байна.
Онцлох жишээ дурдвал, 2025 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр цахим орчинд “Төрийн ордонд танхайрч, бусад руу нулимсан” гэх мэдээлэл нийтлэгдсэн. Иргэний гомдлын дагуу уг үйлдлийг шалгаж, олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, бусад руу нулимсан иргэн О-д Зөрчлийн тухай хуулийн 5.2-т зааснаар 100 нэгжийн торгууль оногдуулж, энэ сарын 18-ны өдөр шийдвэрлэсэн байна.
























































-104035-641377337.jpeg)









Сэтгэгдэл