СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шинэ төрлийн залилах гэмт хэрэг гарч байна

Aдмин / Хууль

Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Тодруулбал, гэмт этгээдүүд баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг онилон, тухайн газрын гадаа бэлэн такси мэт хүлээж зогсон үйлчлүүлэгчийг тээвэрлэн зорьсон газарт нь хүргэж өгдөг. Улмаар төлбөрийг ПОС машинаар төлүүлэх нэрийдлээр иргэний банкны картыг авч, өөр ижил төрлийн картаар сольж, нууц кодыг нь мэдэж авсны дараа тухайн иргэний данснаас мөнгө залилж авсан хэрэг гарч байна.

Ийм төрлийн гэмт хэрэг нь ихэвчлэн:

• Согтууруулах ундаа хэрэглэсэн,

• Анхаарал болгоомж сул,

• Танихгүй тээврийн хэрэгслээр зорчсон

иргэдийг онилж үйлдэгдэж байгаа нь тогтоогдож байна.

ИРГЭД ТА БҮХЭН

• Албан ёсны такси үйлчилгээ ашиглах;

• Банкны картаа бусдад гардуулж өгөхгүй байх;

• ПОС машинаар төлөхдөө төлбөрийн үйл явцыг өөрөө хянах;

• Нууц кодоо хэнд ч хэлэхгүй байх;

• Сэжигтэй тохиолдолд нэн даруй Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд мэдэгдэнэ үү.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.