Өнгөрсөн шөнө Дарь-Эхэд 30 настай эмэгтэйг 4 настай охиных нь хамт хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ
Өнгөрсөн шөнө Дарь-Эхэд гэр бүлийн маргааны улмаас З0 настай эмэгтэйг 4 настай охиных нь хамт хөнөөсөн НОЦТОЙ хэрэг гарчээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх .... тоотод "манай эхнэр нас барсан байна" гэх мэдээлэл буртгэгдсэн.
Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 30 настай, эмэгтэй М, 4 настай, эмэгтэй А, З настай, эмэгтэй, А нарын биед мэс ашиглан халдаж, М, 4 настай А нарын амь нас хохирсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
Дээрх хэрэгт Цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулан иргэн 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр хажуугийн хөрш нь гэмт хэрэг үйлдсэн байж магадгүй гэж үзэж байгаа аж.


































































Сэтгэгдэл
Зочин [202.70.37.220] 2026-01-06 08:30:43
Үхжийсэн хар үхэрнүүд минь. Хажууд нь хараад зогсож байсан юм шиг хуцахаа болино уу: Наадхыг чинь шийд гээд шүүх цагдаа прокурор шинжээч байдаг юм.
Иргэн [66.181.191.42] 2026-01-05 23:44:07
Монголын нийгэм ийм л ялзрал доройтолд орсон байна. Амьд явах баталгаа даанч алга. Тэр алуурчныг даруй устгаач
Зочин [122.201.31.124] 2026-01-05 19:42:10
Хөрш нь алсан байхад гэр бүлийн маргаан гэх юм да.Хөөрхий хохирогч нөхрийг нь нэмээд гүтгээд байгаа юм уу.