Түр хамгаалах байранд 24 хүүхэд байна

Aдмин / Хууль

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын харьяа Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд 2025 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс 2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийг хүртэл долоо хоногийн хугацаанд нийт 1051 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн дуудлага мэдээллийн 184 хүүхдийн эсрэг зөрчил болон хүүхэд хамгааллын дуудлага, 60 зөвлөгөө хүссэн дуудлага тус төвд иржээ. Үүнээс гадна цахим хэрэгсэл буюу чат үйлчилгээгээр дамжуулан 14 хүүхэд холбогдсон бол мессеж үйлчилгээнд 34 холбогдон заавар зөвлөгөөг мэргэжилтнүүдээс авсан аж. Үүнээс гадна зорилтод бус дуудлага 253 бүртгэгджээ. Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд ирсэн дуудлагад хамтарсан багт 167 шилжүүлжээ.

Нийслэлийн хэмжээнд 158, орон нутгийн хэмжээнд 51 дуудлага арга хэмжээ авч ажилласан бол нийслэлийн хэмжээнд 116 дуудлага мэдээллийг холбон зуучилсан байна.

Хүүхдийн эсрэг бүртгэгдсэн дуудлагаас хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд 24 хүүхэд хамрагдав. Тухайн хамгааллын үйлчилгээнд хамрагдсан хүүхдүүдийг түр хамгаалах байр болон нэгт цэгт хүүлгэн өгсөн аж. Жилд ойролцоогоор Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд 110-120 мянган дуудлагыг хүүхэд, эцэг эхчүүдээс хүлээн авдаг бөгөөд үүний 50-60 хувь нь хүүхдийн тусламжийн 108 утсаар ирдэг талаар мэргэжилтнүүд дурдлаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.