Д.Очирхуяг: Шатахууны хомсдолд орохоос айж суух биш, төр алсын бодлоготой ажиллах ёстой
Манай улсын хувьд шатахууны импорт нэг улсаас хараат байх нь хэр эрсдэлтэй болон манайд ямар боломж байгаа талаар “Ch-inggisBeer” ХХК-ийн захирал Д.Очирхуягтай ярилцлаа.
- ОХУ - ы н Москва хот орчимд нефтийн үйлдвэрүүд бөмбөгдөлтөд өртсөн мэдээлэл гарах боллоо. Хэрэв манайх руу шатахуун нийлүүлэх боломжгүй болвол нэг улсаас шатахууны хамааралтай манайд өөр ямар шийдэл байж болох вэ?
- Монголын авто тээврийн салбар үүсээд өнгөрсөн жил 100 жилийн ойгоо тэмдэглэлээ шүү дээ. Богдын үед форд машин анх орж ирсэн. Хятадын боомтоор дамжуулан тэмээн жингээр бензинээ авчирч байсан юм байна лээ. Тэгээд дараа нь Дорноговьд, Дорнодод оросууд хайгуул хийгээд, “ Танайх нефтьтэй юм байна, ер нь та нар өөрсдөө бензинээ хий”, “Өөрсдөө их сургуультай бол” гэх мэт бүх эхлэлийг тавьж өгч байсан. Манай үеийнхэн дандаа форд, бенз унадаг байсан. Социализмын үед Дорноговьд, Сайншандаас урагшаа Зүүн баянгийн орчимд өрөмдөж байсан хуучин өрдлөгүүд байдаг . Дорнодын “ Тамсаг булаг ” ийг ч социализмын үед оросуудын хийсэн материал, хэн нэгэн нь тэр үед хулгайлаад мөнгөөр зараад , ажилласан байгаа байхгүй юу. Ингээд хойшоо явсаар байгаад өнөөдөр бид бараг нэг сая орчим машинтай болчихлоо шүү дээ. Нэг сая машинтай болох хэмжээний газрын тосны нөөц бол Монголд байгаа.
Тэгэхээр хэтэрхий том нефтийн үйлдвэр барьж байна шүү дээ. Энэ нь арван жил, хорин жил... цаг алдсан л ажил болж байна. Миний бодлоор, Монгол орныг гурав бүсчилж хуваагаад тус бүрд жижгэвтэр хэмжээний нефть боловсруулах үйлдвэрүүдийг барих хэрэгтэй. Дорнод аймагт нэгийг бариад зүүн аймгуудыг , Дорноговь аймагт нэг үйлдвэр бариад говийн болон төвийн бүсийг, баруун талд бас нэг нөөцтэй бүсэд нэг үйлдвэр байгуулаад баруун бүсийг хангачихдаг байж яагаад болохгүй гэж. Доор нь нефть нь байна. Дорнодод ч, Дорноговьд ч бий. Улсууд л хэлэхгүй байгаа болохоос биш, Дорнодынхон урагшаа зөөгөөд л байгаа. Би 1980 онд арван жилийн сургуулиа төгсөөд, хойно дээд сургууль төгсөж ирэхэд намайг Дорнодын Сүмбэрт хуваарилж байсан. Тэр хавийн маш үржил шимтэй газар, яалт ч үгүй далай байсан газар нутаг. Тэнд бол нефть байгаа. Нефть нүүрстэй адил тогтоцтой байдаг. Сайн судалбал Баянхонгор аймгийн урдуур байгаа.
- Монгол орны газрын тосны нөөц бүрэн судлагдсан болов уу. Өөрсдийн хэрэгцээг хангах нефтийн үйлдвэртэй болоход юу саад болж байна вэ?
Ерөнхийдөө газрын тосны нөөц судлагдчихсан. Мэдээж ажил болгохын тулд бүр нарийн судлах шаардлагатай. Бид нүүрс гээд шуураад байдаг. Хайгуулын лицензийг улс бодлогоор зохицуулах ёстой. Нэгдүгээрт, нүүрс байх юм уу, бензин байх юм уу. Нүүрсийг бензинээр л зөөнө шүү дээ. Тэгэхээр бид газрын тосны хайгуулаа яаралтай ажил болгох юмсан. Одоо бол ямар ч төлөвлөгөө байхгүй. Тэгээд дайн болох үед бид “Яах билээ” гээд сууцгаачихна. Засаг төрөөс эхлээд шат шатандаа хариуцлага байхгүй. Асуудал үүслээ гэхэд албан тушаалаа өглөө... тэгээд болоо. Яах гэж тэр албан тушаалд очсон юм, ажил хийх гэж очсон юм байгаа биз дээ. “ Хийе гэсэн хүн дарга , хийхгүй гэсэн хүнд шалтаг” гэдэг үг бий. Өөр орнуудаас шатахуун импортлох ч боломж байж таарна шүү дээ. Гэхдээ тэд хүсэхгүй. Энэ “нам” ын үзэл баримтлал,“нэр” барьсан баахан хулгайчид байгаа цагт Монгол Улс хөгжихгүй.
Хайгуул хийнэ гэхээр надад өгчих, надад өгчих гээд нэг цооног ухаад арван цооног ухсан гээд мөнгийг нь хуваагаад авчихаж байна шүү дээ.Түүний тулд нам гэж сүжирч гүйлдэж байна. Тэгэхээр чинь яаж улс хөгжих юм. Нэг цооног ухсан бол тэр мөнгөө авах ёстой шүү дээ. Гэтэл “Би арван цооног ухсан, зуун цооног гээд тайлганасан шүү, хоёулаа мөнгийг нь хуваагаад авчихъя” гэх мэт ичих нүүргүй явдлууд их байна. Хувийн хэвшлүүдээ дэмжээд, хийж чадах хүмүүсээр шударгаар ажлаа хийлгэх гэсэн ойлголт байхгүй. Төрд гарч хялбар аргаар хэдэн “цаас” халааслах зорилготой. Бусад оронд яадаг вэ гэхээр хөндлөнгийн аудит сайн ажилладаг. Жишээ нь, Дани улс байна. Скандинавын орнуудын хамгийн баян улс . Ажилгүй хүн гэж байхгүй. Шударга ёс нэгдүгээрт байдаг. Яаж тийм болов гэхээр “Татвар төлөгчдийн нэгдэл” буюу манайхаар бол Үйлдвэрчний эвлэл, Худалдаа а ж үйлдвэрийн танхим маш сайн ажилладаг. Үйлдвэрчний эвлэлд бүх ажилчид бүртгэлтэй. Бүгдээрээ татвар төлөгчид . Татвар төлөгчдийн эрх ашиг үйлдвэрчний эвлэл дээр очдог.
Дани улсын Үйлдвэрчний эвлэл төсвийн мөнгөний хөндлөнгийн хяналтыг хийдэг. Хэрэв ямар нэгэн байдлаар үр ашиггүй үрсэн байвал Үйлдвэрчний эв лэл тэр хариуцлага алдсан яамыг, эсвэл сайдыг огцруулах эрхтэй. Хөдөлмөрийн яам нь бол хамгийн сайн яам. “Би өнөөдөр жолооч хийж байгаад эрүүл мэндийн асуудал үүсч, гар хөдөлж чадахгүй боллоо гэхэд намайг чадах юманд албаар сургадаг.
Яагаад гэвэл би ажлаа өгсний маргаашаас улс миний цалинг тавьж байх учир. Үйлдвэрчний эвлэлийн хууль нь тийм. Тийм болохоор улс юу ч хийхгүй надад цалин өгөх үү, эсвэл ажил хийлгэж цалин өгөх үү гэдэг чинь улсын бодлогоор шийдчихэж байна. Тэгэхээр би жолоочийн ажил хийж чадахаа байлаа гэхэд оёдлын сургалтад суулгаад оёдол хийлгүүлээд татвар төлүүлээд явна. Тэрийг нь Үйлдвэрчний эвлэл нь хянадаг. Учир нь тэнд бүх ажилчид байдаг. Дани улс энэ зарчмыг ягштал хэрэгжүүлж чадсанаараа өнөөдөр баян улс болж чадсан. Манайд хуулийн хэрэгжилт хяналт сул, шат шатны албан хаагчид авлигад идэгдсэн байдалтай. Наад захын жишээ, эмч нартайгаа нийлээд баахан худлаа онош тогтоолгочихдог. Группийн мөнгөөр архи ууж, дэмий сэлгүүцэгсэд маш их. Нэг жишээ гэхэд , Дарханы “Шарын гол” уурхайд ажиллаж байсан ажилчид сүүлд нь тэр чигээрээ“ уушги усталттай ” гэсэн оноштой группийн мөнгө авдаг, тэгсэн мөртлөө ихэнх нь эрүүл. Групп тогтоох эмч нар тэнд очихоор хахууль өгөөд группээ тог тоолгочихдог , 12 сарын тэтгэмжийнхээ хоёр сарын мөнгийг нь өгөөд 10 сарын группийн сул орлого авна. Эмч нар хүн бүрээс хоёр сарын тэтгэмжтэй нь тэнцэхүйц мөнгө аваад бүгдийг нь “өвчтэй” гээд тодорхойлоод яваад өгнө. Тэнд хоёр сар шилэн кабелийн ажилтай явж байхдаа өөрийн биеэр сонсож дуулж байлаа.
-Та төрийн бодлого зохицуулалт муу байна гэлээ, яаж сайжруулмаар юм бэ?
-“Хойд, урд хилийг хаачихвал бид хэд хоног яаж амьдрах вэ” гэдгээс эхлээд бодож төлөвлөх ёстой. Урт хугацааны бодлогоор нарийн төлөвлөгөөтэй явагдах ёстой ажил. Ямар ч хэрэггүй, Батлан хамгаалахын яамыг татан буулгах хэрэгтэй. Бид хэнтэйгээ, юугаараа байлдах гээд байдаг юм. Хоёр хөрш улсын хил давж өөр улстай байлдахгүй. Хөрш хоёр улс ч газар дээгүүрээ нэг ч сум гаргахгүй. Хөрш хоёр улсыг давж манай улстай байлдах улс байхгүй. Хоёрдугаарт, энэ хоёртой бид байлдаад юу ч болохгүй. Хоёр том гүрэн хоорондоо яриад нэг нь “Алтанбулаг”аа хаачих, нөгөө нь “Замын Үүд”ээ хаачих, гүйцээ. Яагаад хааж байгаа вэ гэхээр халдварт өвчин гарсан, Монголын ард түмэнд халдвар тараахаас сэргийлж бид хилээ хаалаа... гээд л хоёр талд хаачихна. Бид хэд хоног тэсэх вэ, бензин ч орохгүй, нүүрс ч гарахгүй, бараа таваар гээд бүгд хаагдана гээд л бодох хэрэгтэй. Монголд юм үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэл хангалттай байна уу, дотооддоо хийж байгаа бүх юмныхаа түүхий эдийг гаднаас авдаг. Архи, пиво ч гэсэн түүхий эдээ гаднаас авна. Газар тариалан хөгжиж байвч бензингүй бол яаж ажиллах юм. Гурил хийх тоног төхөөрөмжөө гаднаас авч байна. Бензингүй бол тариагаа тарьж чадахгүй, тоног төхөөрөмжгүй бол гурилаа хийж чадахгүйтэй адил гэж үзээд бид эртнээс, одооноос улс орны эдийн засаг хөгжихийн хэрээр жижиг жижиг хайгуулаа хийгээд бензиний үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэр байгуулах ёстой. Заавал том байх албагүй шүү дээ. Зах зээлийн явцад юмаа зарна, мөнгөтэй болно. Зах зээл өсөхийн хэрээр томроод явах ёстой. Жишээ нь, Дорноговьд зах зээл өсөхийн хэрээр томроод явбал… гурван газар жижиг үйлдвэр барьсан байхад нэг хэсэгтээ 50 хувийг нь аваад, 50 хувийг нь гаднаас авна гээд тооцох ёстой. Эхлээд 30 хувийг нь өөрсдийн хэрэгцээг хангаад яваандаа 50 хувь болгоё. Ер нь цаад зорилго нь 100 хувь өөрсдийгөө хангах гэсэн том зургаар төлөвлөх хэрэгтэй . Мэдээж тоног төхөөрөмж нь гаднаас авна гээд төлөвлөгөөтэй явах ёстой юм. Арван жилийн өмнөхөөс хэд дахин илүү бензин, нүүрс хэрэглэж байна. Мэдсээр байж үүнд анхаарч байгаа юм байхгүй. “Петровис”, “Mагнай трейд” гэх мэт хэдэн компанид өгчихсөн. Эд нар муу байвал улс тэр чигээрээ баларна. Гэхдээ эд нарт баталгаа байхгүй. Би бол ингэж боддог юм. Уул уурхайн банк гэж байгуулах ёстой.
Тэгээд хууль батлачих хэрэгтэй. Гаалиар гарч байгаа нүүрс , алтыг төлбөрийн тоолуураар гаргадаг байх ёстой. Уул уурхайн банкны л төлбөр төлөгдөөгүй бол гаргахгүй зарчимтай. Хятадад хөдөө аж ахуйн банк гэж байдаг шиг. Хөдөө аж ахуйн бүх тоног төхөөрөмж тэр банкаар дамжуулж төлбөрөө хийчхээд гардаг. Жишээ нь, Тамсагбулгийн нефть, Тавантолгойн нүүрс… гарч болох бүгдийн төлбөрийг Монгол Улсын Уул уурхайн банкинд төвлөрүүлдэг болчих юм бол хэдэн тэрбумаар ам.доллар орж ирнэ. Одоогоор Оюу толгойн орлогын 10хан хувьд нь ногдуулдаг. Тоолж чадахгүй байгаа байхгүй юу. Сая тэр замыг хааж байгаад тоолоход өдөрт 5 тэрбум гэж байгаа биз дээ. 60 тэрбумын ачаа явдаг гэж бодоход жилд 10аар үржүүлээд үз. Тэд тийм их НӨАТ төлж байгаа юу, үгүй. Тэрийг хэн ч тооцдоггүй. Дээр нь Уул уурхайн банк байгуулчихаад гарч байгаа бүх баялгийн төлбөр өдөр бүр орлого болж орно.Тэр банк ямар ч хүүгүй их мөнгөтэй. Тэндээс бага хүүтэй, урт хугацаатай зээлийг олгож чадна. Ганц үүнийг ажил болгоход л Монгол Улсад тун их нэмэр гэх мэт.
-Хэдийгээр тусгаар тогтносонч гэсэн , хоёр хөрш улсын төрийн нөлөө байдаг юм болов уу?
Монголчууд нийтээрээ залхуу бас хариуцлагагүй болсон. Хоёр хөршийн бодлого энэ тэр гээд байгаа чинь арга ядсан зохиомол шалтаг. Өөрсдөө буруутай байхгүй юу. Нам гэж хэсэг бүлэг “лидер”үүд нийлж байгаад биднийг чиглүүлдэг, хамар хашааны архичин нөхөр орж ирээд “Та нар надад мөнгө өг . Манай хүүхдүүд өлсөөд байна” гэж худал үнэн яриад байдагтай адил. Монголын улс төр яг тийм юм болоод байгаа юм. Төрийн хүнийг бэлдэх гэдэг тун чухал, Чингис хааны үеэс байсан ойлголт. Нөгөө хүн нь ч яг үнэнчээр байж чадахгүй, ямар нэг байдлаар тангаргаасаа няцвал маш том хуулийн хариуцлага хүлээдэг. Өнөөдөр манайд эсрэгээрээ, үсрээд л ажлаа өгөөд болоо. Хариуцлага гэж үүнийг хэлэхгүй. Тэр хүнийг шоронд хийх ёстой байхгүй юу. Маш их мөнгө идсэн бол шууд л зохих арга хэмжээ авдаг байхад шударга ёс тогтоно. Хэрэв мөнгө идсэн нь нотлогдоогүй бол тэр хүнийг гүтгэж болохгүй. Жишээ нь, Б.Энхбаяр баахан хүнийг хулгайч гээд хэлсэн. Гэвч ял авсан хүн байна уу, байхгүй. Хэрэв байхгүй бол Б.Энхбаяр хүн гүтгэсэн болно. Аль нэг нь заавал хуулийн хариуцлага хүлээж, ял шийтгэл авах ёстой байхгүй юу. Даанч байхгүй. Тэгж байтлаа бүр сайд болчихсон тууж явна.
-Таныхаар шударга ёсыг яаж тогтоох вэ?
Ямар ч улсад шударга бус явдал байдаг. Хэр хэмжээнд байдаг вэ гэдэгт л байгаа юм. Жишээ нь , Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар америкчуудын 50 хувь нь мэдэхгүй байна гэж байна. Цаашлаад 6070 хувь нь Трампыг танихгүй. Ерөнхийлөгч нь ямар хүн байдаг, улс төр нь ямар байдгийг ч мэдэхгүй. Яагаад гэвэл амьдрал бол хангалуун, хуулийн хариуцлагыг чанд сахидаг. Хуулийн дагуу бүх зүйл шийдэгддэг. Манайх шиг хуулийг олон талаас нь завхруулдаггүй. Америкт бол хуулиа барьдаг болохоор дарга нь хэн байх хамаагүй. Монголд эсрэгээрээ төрийн албанд дарга “сэтэр” зүүвэл өөрийн хамаатан садан, танил талаараа хуйвалдаад тэндээсээ жаахан юм тонших гээд л. “Оюу толгой” дээр, “Таван толгой” дээр ч тэр . Энэ чинь ядуу , боловсроогүй хүний зовлон. Дор бүрнээ боловсорч, хөдөлмөрлөж шударга бус байдлыг эсэргүүцэж байх хэрэгтэй.
Б.Дарийм
Эх сурвалж: Өдрийн сонин































































Сэтгэгдэл