Монголын шатарчид дэлхийн олимпиадад шинэ дээд амжилт тогтоолоо
Узбекистаны Самарканд хотод болсон Дэлхийн шатрын 46 дахь олимпиадад Монголын шатарчид амжилттай оролцож, эмэгтэй шигшээ баг дэлхийн шилдэг 10 багт багтан түүхэн амжилт үзүүллээ.
189 орны баг өрсөлдсөн тус олимпиадад Монголын эмэгтэй шигшээ баг 17 оноо авч, долдугаар байрт шалгарсан байна. Ингэснээр Монголын эмэгтэй шатарчид өмнө нь тогтоосон амжилтаа шинэчилжээ.
Тодруулбал, Монголын эмэгтэй шигшээ баг 1990 онд Нови Сад хотод болсон олимпиадад 12 дугаар байр эзэлж байсан нь өмнөх дээд үзүүлэлт байв. Харин энэ удаагийн олимпиадад Монголын баг АНУ, Энэтхэг, Польш зэрэг дэлхийн чансааг тэргүүлэгч багуудтай ижил 17 оноо цуглуулсан бөгөөд нэмэлт үзүүлэлтийн зөрүүгээр долдугаар байрт бичигджээ.
Мөн Х.Баясгалан 19 насандаа 11 өргийг тасралтгүй тоглож, 8 оноо авсан бөгөөд III ширээний хувийн үзүүлэлтээр дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн байна. Харин Монголын эрэгтэй шигшээ баг нийт дүнгээр 26 дугаар байр эзэлж, “В” ангилалд мөнгөн медаль хүртжээ. Монголын эмэгтэй шигшээ баг дэлхийн шатрын олимпиадад анх удаа ТОП-10-т багтаж, улсынхаа шатрын түүхэнд шинэ амжилт тогтоолоо.
































































.jpg)






Сэтгэгдэл