Хууль бусаар 104 тарвага, Тоз-8 маркийн буу авч явсныг илрүүлжээ

Д.Тулга / Хууль

“Илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд их хэмжээний тарвага ачиж явсан машиныг саатуулжээ. Тодруулбал, өчигдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг 22-ын товчооны замд Портер маркийн автомашинд хууль бус 104 тарвага, бичиг баримтгүй Тоз-8 маркийн буу хоёр ширхэг авч явсныг тус тус илрүүлсэн байна.

Энэхүү шалгалтыг Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Батчулуун, Хамгаалалтын 1-р газрын цагдаа цагдаагийн ахлах ахлагч Б.Лувсан-Осор, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжил хяналтын улсын байцаагч Д.Батбаатар, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн хэв журмын ажилтан Ц.Цэнд-Аюуш, Н.Ганбаатар нар хийсэн байна.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

deposit 1000