Гацууртын ордын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонхи дэмжин эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Ингэснээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо тус төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж байна.
Уг ордыг ашиглах шийдвэрийг УИХ-аас гаргасан нөхцөлд Монгол эзэмших 34 хувиа ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулахаар тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай тохиролцсон байгаа юм. “Сентерра гоулд Монголиа” компани нь 433,6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлж, 1000 орчим ажлын байр бий болгох юм.
Ж.МАРАЛ
Сэтгэгдэл