Багабаянд тусгаарлагдсан Баян-Өлгийн залилагч эмэгтэйд Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно
Баян-Өлгий аймгийн харьяат эмэгтэй тусгаарлалтаас гараад өөрийгөө 14 хоног гэртээ тусгаарлах ёстой байтал хугацаа дуусахаас өмнө өөр хүний бичиг баримтаар онлайнаар тасалбар бичүүлж, Улаанбаатар руу ирж явсныг Онцгой байдал болон цагдаагийн байгууллага илрүүлжээ.
Тус эмэгтэйг 22-ын товчоогоор өчигдөр /2020.3.27/ орой орж ирэхэд нь саатуулсан бөгөөд автобусыг ариутгасан байна. Мөн зорчигдоос халуурсан, сэжигтэй тохиолдол илрээгүй тул гэрт нь тусгаарласан байна. Харин тус эмэгтэйг Багабаян амралтын газарт тусгаарласан бөгөөд ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэг одоогоор илрээгүй байгаа ажээ.
Мөн уг иргэнд Зөрчлийн тухай хууль, Гамшгийн тухай хуулиар хариуцлага тооцох юм байна. Казахстан Улсаас ирсэн 50 гаруй хүнийг Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан бөгөөд тэдний нэг нь дээрх эмэгтэй юм. Эдгээр 50 гаруй хүнээс Covid-19-ийн халдварын шинж тэмдэг илрээгүй байна.
Өнөөдөр болох үйл явдал: Австрали-Монголын бизнес форум болно
Монгол-Австрийн бизнес форумын талаар мэдээллээ
Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүллээ
С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна
Сонгуулийн тэнэгрэл эхэлж, ишиг хурга үнсэж үнгэх улс төрчдийн пи ар олны дургүйцлийг төрүүлж байна
Ардчилсан намаас өнөөдөр /2024.04.26/ Сонгуулийн тухай хууль зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Б.ЭНХБАЯР: ХУУЛИАС ДАВСАН ЖУРАМ БИЙ БОЛГОЖ, ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИЖ БАЙНА
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд ирлээ
Нүүрс тээвэрлэгч эмэгтэй