УИХ-ын гишүүн байна гэдэг бусдын боломжийг хулгайл гэсэн үг биш!

Aдмин / Улстөр

ЖДҮ-чин гэдэг үг монголчуудын чихэнд дасал болсоор удлаа. Хүмүүс ч ерөнхийдөө малчин, барилгачин, сайд гэдэг шиг ажил мэргэжлийн нэршил гэх маягтай. Хэд шинжлэлтэн зарим нэг нь “Жидүү гэдэг малын өвчин. ЖДҮ-чид бол нийгэмд хорт хавдар түгээгч авилгачид, жидүү өвчний нян тараагчид” хэмээн мэдэмхийрцгээсэн. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан манайх шиг хөгжиж буй улс орны дунд төвшнийхөнд амь тариа шиг хэчнээн хэрэгтэй зээл билээ гэдгийг бодитоор нь сайн ухахгүй л байх шиг. Танил талаараа түрээ барьж бага хүүтэй зээлийг их хэмжээгээр шамшигдуулсан этгээдүүд нийгэмд ямар их идээ бээр буглуулсныг иргэд маань мартах учиргүй. Чингис хаан аян дайны олзонд шунахайрсан хэнийг ч бай хатуу цээрлүүлж байсныг түүхээс мэдэж болно. ЖДҮ-чид бол бусдынхаа тавагтай хоолыг заль мэхээр булаан дамлаж буй өрөвдөх сэтгэлгүй шуналын тулам Гобсекүүд юм.

ЖДҮ буюу Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 2009 онд шинэчлэн зохион байгуулагдсан бөгөөд ХХААХҮ-ийн сайдын шууд удирдлага хяналт дор байдаг. Засаглал нь бүрэн улс төрөөс хараат, тайлан мэдээ нь ил тод биш байгууллага гэсэн шүүмжлэлийг бизнес эрхлэгчид хэлдэг. Тус санд нийт 330 гаруй тэрбум төгрөг эргэлддэг гэсэн тооцоо байдаг. Бүрэн бус мэдээллээр 2006-2012 онд 390 тэрбум төгрөг улсын төсвөөс, 2014 онд 100 тэрбум төгрөг, 2015 онд 70 тэрбумыг Хөгжлийн банкнаас, 2016 онд 56.7 тэрбум, 2017 онд 50.6 тэрбум, 2018 онд 60 тэрбум төгрөг улсын төсвөөс ЖДҮХС-д тус тус олгож байжээ. УИХ-ын гишүүдийн 80 орчим хувь нь ЖДҮХС-гаас мөнгө авдаг гэж анх энэ дуулиан дэгдэхэд дурдаж байсан нь үнэний ортой. Зорилтот бүлэгт чиглэгдсэн зээлийн мөнгөнөөс “томчууд”-ын нэгэндээ барьдаг бялуу нь энэ хөнгөлөлттэй зээл байсан.

Хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл ЖДҮ-чин гишүүдийг эргүүлэн татах, хариуцлага тооцуулах хүсэлтийг Үндсэн хуулийн цэц, УИХ-ын Ёс зүйн хороо, ЖДҮ-ийн хөгжлийг дэмжих дэд хороонд өргөдөл гаргаж байсан. Тэрээр “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу “Монгол Улсын Их Хурал /УИХ/-ын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Б.Батзориг, О.Батнасан, Г.Солтан, Х.Болорчулуун, Н.Учрал, Н.Оюундарь, Б.Ундармаа нар нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацааны, хөнгөлөлттэй зээл авсан үйлдэл нь Үндсэн хуулийн дараах зүйл, заалтыг дор дурдсан үндэслэлээр зөрчсөн гэж үзэж байна. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх зорилго бүхий Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор олгодог урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийг төрийн өндөр албан тушаалтнууд их хэмжээгээр авсан тухай баримтууд олон нийтэд илэрхий болоод байгаагийн дунд УИХ-ын нэр бүхий гишүүд зээл авсан тухай мэдээллүүд цацагдсаар байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Б.Батзориг, О.Батнасан, Г.Солтан, Х.Болорчулуун, Н.Учрал, Н.Оюундарь, Б.Ундармаа нар нь өөрийн болон гэр бүлийн гишүүд, хамаарал бүхий этгээдийнхээ эзэмшдэг хувийн компаниудын нэр дээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан болох нь илрээд байна.

УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах үүрэгтэй төрийн албан хаагч билээ. Гэтэл УИХ-ын нэр бүхий гишүүд нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацааны, хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авч хувийн ашиг сонирхлоо өөрийг нь сонгосон нийт иргэний ашиг сонирхлоос дээгүүрт тавьж, эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээддээ санхүүгийн давуу байдал үүсгэсэн байна.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор иргэн, аж ахуйн нэгжид 30 саяас хоёр тэрбум хүртэлх төгрөгийг тав хүртэл жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэйгээр, эхний хоёр жилд үндсэн зээлээс чөлөөлөх маш хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог зээлийг төрийн өндөр албан тушаалтан болох УИХ-ын гишүүд авсан байгаа нь шударга бус явдал мөн. Авилгын эсрэг хуулийн долоодугаар зүйлийн 7.1.7-д зааснаар “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх;”-ийг төрийн улс төрийн албан тушаалтнууд болох УИХ-ын гишүүдэд хориглосон байдаг. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан албан тушаалтнуудын ихэнх нь УИХ-ын нэр бүхий гишүүд байгаа нь санамсаргүй тохиолдолд биш гэж үзэж байна. Энэ бол яах аргагүй УИХ-ын гишүүдийн албан тушаалын байдалтай шууд холбоотой шударга бус явдал мөн. Энэ утгаараа, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахихаа тангарагласан УИХ-ын гишүүд өргөсөн тангаргаасаа няцаж, хувийн ашиг сонирхлоо нийтийн ашиг сонирхлоос дээгүүрт тавьж, хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчиж байгаа нь Үндсэн хуулийн 1.2-т заасан шударга ёс, хууль дээдлэх зарчмуудыг зөрчиж байна.

Мөн УИХ-ын гишүүд энэ үйлдлээрээ Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх, хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, хувийн аж ахуй эрхлэх үндсэн эрхүүдийг зөрчөөд зогсохгүй, төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхийг ноцтой зөрчиж байна. Хэн нэгэн эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлж, хүссэн зүйлээ бүх нийтээс булаан авч байгаа нийгэмд хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх ямар ч боломжгүй, харин ч хууль бус, шударга бус үйлдлийг өөгшүүлэхэд хүргэх хортой. Энгийн иргэн, төрийн өндөр албан тушаалтан хэн ч байлаа гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг шударгаар, хууль ёсоор олж авах эрхтэй. Энэ эрх бол шударга бусаар, хууль бусаар ямар нэгэн хөрөнгө олж авахгүй байх үүрэгтэй шууд холбоотой. Нийт иргэн, улсын ашиг сонирхлын төлөө иргэд, сонгогчдын хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхэд ашиглаж, завшиж байгаа нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна. Ийм замаар олж авсан тэдний хөрөнгө шударга (хууль ёсны) байж чадахгүй. Тэдний хувиа бодсон үйлдлийн улмаас хэр олон энгийн иргэн, үйлдвэрлэл эрхлэгч дампуурч болохыг (магадгүй дампуурсан) ухамсарлах чадваргүй, ард иргэдээ гэх энэрэнгүй сэтгэлгүй, ховдог шунахай хүмүүсийг нийт иргэн, улсын ашиг сонирхолд илүү их хохирол учруулахаас нь өмнө эгүүлэн татах нь зүйтэй.

Монгол Улсын Үндсэн хуулиар “хувийн аж ахуй эрхлэх”-ийг үндсэн эрх болгон баталгаажуулсан байдаг. Энэ эрхээ эдлэхэд нь төрөөс уг эрхийг хангахуйц эдийн засгийн болон бусад баталгааг бүрдүүлэх үүрэгтэй. Төр үүргээ биелүүлж хувийн аж ахуй эрхлэхэд санхүүгийн бэрхшээлтэй тулгарч буй иргэд (аж ахуй эрхлэгч, үйлдвэрлэгч)-д санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх баталгааг хуульчилсны нэг нь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хууль байдаг. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн зорилго нь үндэсний эдийн засгийн хөгжлийг хангах явдал юм. Уг зорилгыг биелүүлэхийн тулд авч хэрэгжүүлдэг арга хэмжээний нэг нь жижиг, дунд үйлдвэрийг санхүүгийн талаар дэмжиж урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох арга хэмжээ байдаг. Төрөөс хувийн аж ахуй эрхлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр бүрдүүлсэн энэ баталгааг жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн, аж ахуй нэгж шударгаар хүртэх ёстой. УИХ-ын гишүүд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдийн хувийн аж ахуй эрхлэх эрхийг хязгаарлахгүй боловч тэд энэ баталгааг хүртэх ёстой бол энгийн иргэдтэй адил нөхцөл, шаардлагыг хангаж, өрсөлдөх шаардлагатай бол шударгаар, ил тодоор өрсөлдөж олж авах ёстой байсан. Гэтэл УИХ-ын нэр бүхий хэдхэн гишүүд эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан нь мянга мянган жирийн иргэдийн хувийн аж ахуй эрхлэх санхүүгийн баталгаа (боломж)-ыг булааж байна.

УИХ-ын гишүүд энэ үйлдлээрээ Монголын нийт иргэнийг төлөөлөн төрийг удирдах эрхтэй ард түмний элч, төлөөлөгч байж чадахгүй гэдгээ батлан харуулж байна. Үүгээрээ ч иргэдийн “…төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрх”-ийг зөрчиж байна. Монгол Улсын Үндсэн хуулийг бүх нийтээр сахих үүрэгтэй, аливаа үйл ажиллагаагаа түүнд нийцүүлэх ёстой. Иргэд, сонгогчдын зүгээс нийт иргэн, улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж, нийтийн ашиг сонирхлыг хувийн ашиг сонирхлоосоо түрүүнд тавьж ажиллаж чадна хэмээн итгэл хүлээж сонгогдсон УИХ-ын гишүүд нийт иргэдийн итгэлийг хөсөрдүүлсэн ийм ичгүүргүй, амиа бодсон үйлдэл гаргаж Үндсэн хуулийг зөрчиж байгаа тэднийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл мөн гэж үзэж байна.

Иймд, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Б.Батзориг, О.Батнасан, Г.Солтан, Х.Болорчулуун, Н.Учрал, Н.Оюундарь, Б.Ундармаа нарын Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас урт хугацааны, хөнгөлөлттэй зээл авсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн хоёрдахь хэсэгт заасан “…шударга ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль,…-ийн өмнө эрх тэгш байна”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “МУ-ын иргэн …хөдлөх, … хөрөнгө шударгаар олж авах эрхтэй”, 4 дэх хэсэгт заасан “…хувийн аж ахуй эрхлэх эрхтэй”, 9 дэх хэсэгт заасан “…төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндсэн хуульд … нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг тус тус зөрчсөн эсэх, энэ үндэслэлээр гишүүдийг эгүүлэн татах үндэслэлтэй эсэх талаар маргаан үүсгэн хянан шийдвэрлэж өгнө үү” гэсэн байдаг.

Монгол Улс парламентын засаглалтай орон. Ард түмний нийт олонхийн саналаар УИХ-д сонгогддог. Ард түмний элч болсон УИХ-ын гишүүд бол төрд биднийг төлөөлж буй өрхийн тэргүүн аавууд юм. Бидний итгэл сэтгэлийн дэмээр төрд гарсан аав хүн хулгайч байвал бидний аж амьдралд маш их хортой. Аавын үлгэр дууриалаас үр хойчийн ирээдүй шалтгаална. Аав минь худалч, хулгайч бол хүн хэчнээн сайн сайхан амьдрах гэж мөрөөдөөд ч үнэндээ нэмэргүй. Яагаад гэвэл биднийг “Хулгайч, худалч” гэсэн нэр үргэлжид дагана. Миний аав болсон УИХ-ын гишүүдийг төрд зүтгүүлэхээр түмэн олон илгээсэн боловч итгэлийг даагаагүй ЖДҮ-чид болоод Монголын ард түмнийг хулхидсан даа. Тэд маань одоо ирэх сонгуульд нэр дэвшинэ гээд хөөрч л яваа байх даа?

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас УИХ болон Засгийн газрын гишүүдийн авсан зээлийн жагсаалт

1. О.Батнасан /УИХ-ын гишүүн/ - 950 сая төгрөг
2. Б.Батзориг /УИХ-ын гишүүн/ - 1.4 тэрбум+1.6 тэрбум
3. Х.Болорчулуун /УИХ-ын гишүүн/ - 950 сая
4. Б.Наранхүү, Б.Саранчимэг /УИХ-ын гишүүн/ - 800 сая
5. Н.Оюундарь /УИХ-ын гишүүн/ - 800 сая
6. Б.Ундармаа /УИХ-ын гишүүн/ - 700 сая+800 сая
7. Я.Содбаатар /УИХ-ын гишүүн/ - 1 тэрбум+1 тэрбум
8. Г.Солтан /УИХ-ын гишүүн/ - 950 сая
9. А.Сүхбат /УИХ-ын гишүүн/ - 800 сая
10. Г.Тэмүүлэн /УИХ-ын гишүүн/ - 800 сая
11. Ж.Энхбаяр /УИХ-ын гишүүн/ - 1 тэрбум+950 сая
12. Ш.Лхамсүрэн / Барилга хот байгуулалтын дэд сайд/ 450 сая
13. Д.Хүрэлбаатар /Ерөнхий аудитор/ - 750 сая
14. Ц.Ням-Осор /ТӨБГЗ-ын дарга/-500 сая
15. Д.Баярсайхан /УБЦТС ТӨХК-ийн захирал - 1 тэрбум+1 тэрбум+1.3 тэрбум
16. Н.Учрал /УИХ-ын гишүүн/ - 950 сая
17. Ерөнхий сайд У.Хүрэлсүх - 563.1 сая
18. П.Батчимэг /НИТХ-ын төлөөлөгч/ - 500 сая
19. Б.Баттөмөр /УИХ-ын гишүүн/ -300 сая
20. Ц.Амарсанаа /Барилгын хөгжлийн төв ТӨҮГ/ - 680 сая
21. Ш.Хонгорзул /МХЕГ/ - 630 сая
22. Б.Хурц /ТЕГ-ын дарга асан/ 1.5 тэрбум
23. Б.Амгаланбаатар /Улсын Ерөнхий прокурорын орлогч/ - 1.3 тэрбум

Сэтгэгдэл

qhqlvdmhm [125.211.94.98] 2023-01-29 05:20:19

Мэдээ.МН qhqlvdmhm http://www.g2dct4006q4n05f1t0dlq7d71j785hebs.org/ [url=http://www.g2dct4006q4n05f1t0dlq7d71j785hebs.org/]uqhqlvdmhm[/url] aqhqlvdmhm

zekxggog [180.253.164.159] 2021-08-21 02:13:34

Мэдээ.МН [url=http://www.gwbj9531b4nqgg95015l8jj14h6t5b5ps.org/]uzekxggog[/url] azekxggog zekxggog http://www.gwbj9531b4nqgg95015l8jj14h6t5b5ps.org/

whohbgid [222.214.223.25] 2021-06-09 02:55:27

Мэдээ.МН whohbgid http://www.g9125tg783dk7d2st25a5ijr6plj3v88s.org/ [url=http://www.g9125tg783dk7d2st25a5ijr6plj3v88s.org/]uwhohbgid[/url] awhohbgid

oixwrbvevf [101.64.137.12] 2021-05-12 05:54:11

Мэдээ.МН aoixwrbvevf oixwrbvevf http://www.gg76shp5993rmd0cc7uu626j36m8i85fs.org/ [url=http://www.gg76shp5993rmd0cc7uu626j36m8i85fs.org/]uoixwrbvevf[/url]

qsotpcsdz [110.152.106.198] 2021-05-11 05:49:45

Мэдээ.МН aqsotpcsdz [url=http://www.g0o17jty76e57wta0y861w15jb30tc7qs.org/]uqsotpcsdz[/url] qsotpcsdz http://www.g0o17jty76e57wta0y861w15jb30tc7qs.org/

btezvwsmx [171.91.242.170] 2021-05-11 02:57:05

Мэдээ.МН btezvwsmx http://www.gj7rcsj99y4t0m8672ocg9x0i020o48is.org/ abtezvwsmx [url=http://www.gj7rcsj99y4t0m8672ocg9x0i020o48is.org/]ubtezvwsmx[/url]

lhzqihkgx [110.152.105.30] 2021-05-10 06:14:36

Мэдээ.МН alhzqihkgx [url=http://www.g45wx51zia1492l8pe437c9czjl40x0ys.org/]ulhzqihkgx[/url] lhzqihkgx http://www.g45wx51zia1492l8pe437c9czjl40x0ys.org/

flnvvqqshg [202.98.60.212] 2021-05-10 02:37:05

Мэдээ.МН aflnvvqqshg flnvvqqshg http://www.g2a1xf71ai201d375oecz9v2trpb3401s.org/ [url=http://www.g2a1xf71ai201d375oecz9v2trpb3401s.org/]uflnvvqqshg[/url]

vxofctocj [221.202.168.254] 2021-05-07 04:01:58

Мэдээ.МН avxofctocj [url=http://www.gwb7h438xi8v59m163mg0ww1eb56tj00s.org/]uvxofctocj[/url] vxofctocj http://www.gwb7h438xi8v59m163mg0ww1eb56tj00s.org/

dhdnylbzwn [222.215.197.159] 2021-05-02 03:40:42

Мэдээ.МН dhdnylbzwn http://www.ghb71ry06e48r5shf2x7hc77r563m0e3s.org/ adhdnylbzwn [url=http://www.ghb71ry06e48r5shf2x7hc77r563m0e3s.org/]udhdnylbzwn[/url]

vbwmlnens [110.244.56.140] 2021-05-02 01:38:13

Мэдээ.МН [url=http://www.gv1v00288kv4nb786av211hw1hbu0ot6s.org/]uvbwmlnens[/url] vbwmlnens http://www.gv1v00288kv4nb786av211hw1hbu0ot6s.org/ avbwmlnens

pxwqzgwshy [112.98.92.32] 2021-04-30 05:22:47

Мэдээ.МН [url=http://www.g54krq51mm36905t23e97zbjy53pv6ars.org/]upxwqzgwshy[/url] apxwqzgwshy pxwqzgwshy http://www.g54krq51mm36905t23e97zbjy53pv6ars.org/

gocftxcmip [110.152.101.139] 2021-04-30 03:41:25

Мэдээ.МН gocftxcmip http://www.gnv1mt3j6b2i82346t97wiv1825ns2wos.org/ agocftxcmip [url=http://www.gnv1mt3j6b2i82346t97wiv1825ns2wos.org/]ugocftxcmip[/url]

vwbrfxfotb [218.56.244.102] 2021-04-29 09:21:22

Мэдээ.МН [url=http://www.g3jo3t471pu0e9glu47dq0r1l3507ja3s.org/]uvwbrfxfotb[/url] avwbrfxfotb vwbrfxfotb http://www.g3jo3t471pu0e9glu47dq0r1l3507ja3s.org/

mrqdwwbnmy [221.202.168.254] 2021-04-26 08:03:57

Мэдээ.МН amrqdwwbnmy [url=http://www.g0dpyi2r89154zpe82621zg2b3um7er4s.org/]umrqdwwbnmy[/url] mrqdwwbnmy http://www.g0dpyi2r89154zpe82621zg2b3um7er4s.org/

bhpkbtzk [36.100.218.21] 2021-04-25 06:58:48

Мэдээ.МН [url=http://www.g2fwo40i7r04na6bs01oxx083y53t2v0s.org/]ubhpkbtzk[/url] abhpkbtzk bhpkbtzk http://www.g2fwo40i7r04na6bs01oxx083y53t2v0s.org/

ftkhxkpbdf [60.20.224.179] 2021-04-24 20:41:42

Мэдээ.МН aftkhxkpbdf [url=http://www.gdd7549xy37a3qyr64cgt4647no3b9q5s.org/]uftkhxkpbdf[/url] ftkhxkpbdf http://www.gdd7549xy37a3qyr64cgt4647no3b9q5s.org/

wpmrhqeo [221.202.168.254] 2021-04-23 07:22:49

Мэдээ.МН [url=http://www.gb23515cry89j5og007p7qy2s3l6k8fls.org/]uwpmrhqeo[/url] wpmrhqeo http://www.gb23515cry89j5og007p7qy2s3l6k8fls.org/ awpmrhqeo

zvjnqnijv [60.191.29.182] 2021-04-23 01:32:03

Мэдээ.МН azvjnqnijv zvjnqnijv http://www.g554445eclccsd2d5b15913oq493pbrbs.org/ [url=http://www.g554445eclccsd2d5b15913oq493pbrbs.org/]uzvjnqnijv[/url]

ffhmrzkovf [39.72.69.191] 2021-04-21 07:08:11

Мэдээ.МН [url=http://www.g06ff8v029z6tclf0j8i29ie182f3s3zs.org/]uffhmrzkovf[/url] ffhmrzkovf http://www.g06ff8v029z6tclf0j8i29ie182f3s3zs.org/ affhmrzkovf

zchhepssx [36.90.41.149] 2021-04-19 03:35:11

Мэдээ.МН zchhepssx http://www.gr10gq469vc14th3n38iz8smoe594b99s.org/ azchhepssx [url=http://www.gr10gq469vc14th3n38iz8smoe594b99s.org/]uzchhepssx[/url]

rlosqkyns [182.89.81.83] 2021-04-16 07:55:32

Мэдээ.МН rlosqkyns http://www.g9bk7mv2026d5116b9skqf4683cpnwj5s.org/ [url=http://www.g9bk7mv2026d5116b9skqf4683cpnwj5s.org/]urlosqkyns[/url] arlosqkyns

yzkvwcjek [182.89.81.83] 2021-04-16 07:34:20

Мэдээ.МН ayzkvwcjek [url=http://www.g189a8i8565y67qhpa8n8aah0f8llx73s.org/]uyzkvwcjek[/url] yzkvwcjek http://www.g189a8i8565y67qhpa8n8aah0f8llx73s.org/

jorltpskkv [220.77.210.72] 2021-04-14 09:02:58

Мэдээ.МН ajorltpskkv jorltpskkv http://www.gay9tnc32d7r58qm81u7o3x08851k3urs.org/ [url=http://www.gay9tnc32d7r58qm81u7o3x08851k3urs.org/]ujorltpskkv[/url]

vzirqdieov [112.252.100.219] 2021-04-12 12:42:21

Мэдээ.МН [url=http://www.gfyncdu7304mh371hw288sif37115nj4s.org/]uvzirqdieov[/url] avzirqdieov vzirqdieov http://www.gfyncdu7304mh371hw288sif37115nj4s.org/

cjglhorjmw [123.185.25.170] 2021-04-11 05:37:10

Мэдээ.МН acjglhorjmw [url=http://www.g6l7dgit8961789ejt00prt4688ghra1s.org/]ucjglhorjmw[/url] cjglhorjmw http://www.g6l7dgit8961789ejt00prt4688ghra1s.org/

tpsgqkgzwi [110.244.56.140] 2021-04-10 07:56:31

Мэдээ.МН atpsgqkgzwi [url=http://www.g52901bwa262iagansb3hy96h557o59us.org/]utpsgqkgzwi[/url] tpsgqkgzwi http://www.g52901bwa262iagansb3hy96h557o59us.org/

fmzslorvh [119.202.115.178] 2021-04-07 05:32:55

Мэдээ.МН fmzslorvh http://www.gnx45s443507chuydw0m79i87v7hv4b1s.org/ afmzslorvh [url=http://www.gnx45s443507chuydw0m79i87v7hv4b1s.org/]ufmzslorvh[/url]

hyleiyhid [221.202.168.254] 2021-04-05 08:47:46

Мэдээ.МН ahyleiyhid hyleiyhid http://www.g155g0lrq27g47c43942s7qq3qiqm3rds.org/ [url=http://www.g155g0lrq27g47c43942s7qq3qiqm3rds.org/]uhyleiyhid[/url]

vzhgrqde [221.13.7.50] 2021-03-23 07:25:37

Мэдээ.МН [url=http://www.gy5s51xa7j7bme321anc9m7614gv6t80s.org/]uvzhgrqde[/url] vzhgrqde http://www.gy5s51xa7j7bme321anc9m7614gv6t80s.org/ avzhgrqde

rgonkclkh [218.56.244.21] 2021-03-23 02:20:46

Мэдээ.МН rgonkclkh http://www.gf1f7ynz699jc041hk93pmd253kx882os.org/ argonkclkh [url=http://www.gf1f7ynz699jc041hk93pmd253kx882os.org/]urgonkclkh[/url]

snxcxqgkkw [183.6.159.35] 2021-03-09 05:59:42

Мэдээ.МН snxcxqgkkw http://www.gonfoix1532586ra2z42w91v39por2v5s.org/ asnxcxqgkkw [url=http://www.gonfoix1532586ra2z42w91v39por2v5s.org/]usnxcxqgkkw[/url]

ZrnAA [213.139.229.5] 2021-01-10 17:40:23

Pills information leaflet. Brand names. how to buy prednisone without prescription in US. Some trends of meds. Get information now. Everything information about drugs. Best what you want to know about medicament. Some news about pills. 383ffc6

irgen [31.165.215.200] 2020-04-24 06:27:00

Hyrelsyh helsen amandaa hyrehiig harna ed nar devshih esgui, gehdee ard tymen ed nar devshsench songohgui

Зочин [103.10.23.106] 2020-04-23 03:33:19

Хулгай луйвар хийхийн тулд мөнгө төлөн байж Их хурлын гэшүүн болдог юм тэнгээ

Зочин [202.21.120.178] 2020-04-22 22:31:30

Аав маань худалч хулгайч бол сайн сайхан амьдралын тухай мөрөөдөөд ч хэрэггүй. МАН бол миний сонгосон хойд аав.

zochin [202.9.40.151] 2020-04-22 07:48:12

ЖДҮ чин гишүүдийг УИХ ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж Хүрэлсүх хэлсэн харж л байя.Хэрвээ дэвшүүлбэл МАН энэ сонгуулиар дуусна.

zochin [202.179.31.57] 2020-04-22 04:23:01

Ta nar idevhitei l sanalaa og edgeer humuusiig gargaad hereggui NAM ne ch hamgaalaad bidend erh ne baigaa hoino yas l uzeh heregtei 63 g gargaad daanch hereggui tab arvan togrogoor huurtagdahaa bolimoor bna ed nar dahin garval ardchilal uneguidej bid nar huuchin niigem ruugee shiljih bno

Иргэн [66.181.161.61] 2020-04-22 03:49:27

ЖДҮ сангаас зээл авсан УИХ- ын гишүүд бол урвагчид мөн. Чингис хаан байсан бол нэн даруй цаазын ял өгч асуудал шийдэгдэх байсан. Одоо энэ асуудал олон он дамжиж , домог болох болно.

Ganaa [66.181.189.131] 2020-04-22 03:30:50

Uag uamar huuliin zaalt zorcnson um bol, tiim zuil baihgui um bisn uu, Harin 60 terbum, Erdenet gesen tom herguudee darahiin tuld zoriud sanaatai hoorgoj bgaa zuil baih gej bodoj bna, Ter cnin harin jinhene hereg snuui dee, JDU absan humuus absan zeelee tolson biz dee, ene cnin ner ni hurtel zeel gej bgaa biz dee

Зочин [103.10.23.106] 2020-04-22 02:04:23

Хулгайч нохой сонгож сүрхээн харуулалсаны гай энэ

0000 [103.10.23.106] 2020-04-22 02:01:26

Хулгай луйвар хийж баяжахын төлөө 100**100**100**100*100 саяа төгрөг МАН -*-АН хэмээх луйварчиин нарын үүрэнд иил далд тушаан өрсөлдөж Их хуралын гэшүүн болсоор өнөөг хүрлээ өнөөдөр ч мөн тийм л байна Яамар ч гэсэн энэ хулгайч нараас салах анханы алхамаан хийж МАН -АН ийн дахин сонгож хууртаж байдагаан болий ард түмэн минь

Зочин [192.82.73.82] 2020-04-22 01:52:16

Хүрэлсүхийг ч удахгүй ямар хогийн поп гар гэдгийг ард түмн мэднээ

Зочин [64.119.19.132] 2020-04-22 01:26:58

Hurelsuh ch bas novsh yum daa. Hogiin hulgai bsan bn shuu

Зочин [202.131.230.114] 2020-04-22 01:14:07

энэ хулгайч нарыг хэзээ ч мартаж болохгүй монголын төрөөс үүрд зайлуулж 3 үеэр нь хараах хэрэгтэй

Зочин [202.9.46.91] 2020-04-22 01:12:46

ЖДҮ ЧИД ЯЛАА ҮҮРНЭ ҮҮ ГЭХЭЭС ДАХИН СОНГОГДОНО ГЭЖ БАЙХГҮЙ. НЭР ДЭВШВЭЛ ТЭР ТООГООРОО СУУДЛАА АЛДАНА. ХАРЖ Л БАЙГААРАЙ.

ИЖЭАЫХ [66.181.167.254] 2020-04-22 01:04:16

ҮҮНИЙГ БИЧСЭН ХҮН ЯМАР Ч СЭТГЭХ, ДҮГНЭХ ЧАДВАРГҮЙ АМЬТАН БАЙНА. МОНГОЛД МАНДАН БАДАРСАН АРДЧИЛАЛ ГЭГЧИЙН СОНГОЛТГҮЙ СОНГУУЛЬ, ХҮН БҮР ГАДАГШ ГАРЧ БООЛЫГ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ, ХУЛГАЙ ХИЙЖ АМЬДРАХ, ӨВЧЛӨХ ЗЭРЭГ ЦӨӨН ХЭДЭН ОЛОЛТЫН НЭГ БОЛ УИХ, САЙД ДАРГА НАРТ ОЛГОГДСОН БУСДЫН БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛАХ, УЛСАА ИДЭХ, ДАМПУУРУУЛАХ , ХУУЛЬГҮЙ АМЬДРАХ ЭРХ ЧӨЛӨӨ ЮМ.

Зочин [202.21.109.69] 2020-04-22 00:55:27

Хогнууд

Сонгогч [202.126.89.244] 2020-04-22 00:31:46

Одоо гарууд ДЭВШИНЭ дээ УИХ-ын сонгуульд , ичих нүүр байдагыг мэдэхгүй эрхэмүүд

49 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
49 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000